Интермед эмнэлэг нь Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Эмнэлгийн удирдлагыг Азийн бүсийн хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг Америкийн Юнайтэд Фэмили сүлжээ эмнэлэгтэй 2014-2017 оны 1-р сар хүртэл хамтарсан менежментийн баг хариуцан ажилласан. Монгол эмч, мэргэжилтнүүд Америкийн нарийн мэргэжлийн эмч нартай оношилгоо, эмчилгээ болон сургалтын чиглэлээр мөр зэрэгцэн хамтран ажилласан байна. 


Манай эмнэлэг дотоод болон гадаадын эмнэлэг, эмнэлзүйн байгууллагуудтай хамтран ажиллаж мэргэжилтэн солилцох, эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах, үйлчлүүлэгчийн оношийг баталгаажуулах, үйлчлүүлэгч шилжүүлэх, томоохон мэс ажилбаруудыг хамтран хийх гэх мэтээр гэрээтэй ажиллаж байна. 


Интермед Эмнэлэг нь БНСУ-ын Корей Их Сургуулийн харъяа эмнэлгүүдийн нэг болох Корей Их Сургуулийн Анам Эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Анам эмнэлэг нь анх нь 400 ортой Хейва эмнэлгээс өнөөдрийн 1000 гаруй ортой томоохон эмнэлэг болон хөгжсөн бөгөөд 2009 оноос өнөөг хүртэл олон улсын JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг хэвээр байгаа юм.


Энэтхэг улсын "Фортис Хейлткейр Лимитед" байгууллага нь Энэтхэг улсын 15 гаруй томоохон хотуудад, Дубай, Мауритус, Шри Ланка гэх мэт орнуудад нийтдээ 45 эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна. Мөн нийт 10,000 гаруй ортой, 314 үзлэг, шинжилгээний төвүүдтэй. 

Фортис Эмнэлгийн эмч нар нь Интермед Эмнэлгийн эмч нартай жил бүр тогтмол хамтарсан үзлэг хийн ажилладаг.


Бээжингийн Их Сургуулийн Олон Улсын Эмнэлэг(БИСОУЭ) нь 2014 онд анх нээгдсэн бөгөөд 1,800 гаруй хэвтэн эмчлүүлэх ортой томоохон эмнэлэг юм.

БИСОУЭ болон Интермед Эмнэлэг 2017 оны 8-р сарын 11-ний өдөр "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурснаар цаашдын хамтын ажиллагааны суурийг тавиад байна.


Сингапур улсын Раффлес Эмнэлэг болон Интермед Эмнэлэг нь 2017 оны 9-р сарын 4-ний өдөр "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж хамтран ажиллаж байна. Тус санамж бичигт заасны дагуу Интермед Эмнэлгийн үйлчлүүлэгчид болон ажилтнууд Раффлес Эмнэлгийн зарим үйлчилгээнээс хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Раффлес Эмнэлэг нь БНХАУ, Япон улс, Сингапур улс гэх мэт Азийн орнуудын 13н хотод үйл ажиллагаагаа явуулдаг "Раффлес Медикал Групп"-ын салбар эмнэлэг бөгөөд анх 2002 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн эмнэлэг юм. Мөн тус эмнэлэг нь 2008 оноос өнөөг хүртэл олон улсын JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг хэвээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Манай эмнэлэг Улаанбаатар хотын төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүд болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй өвчтөн солилцох, оношилгоо, шинжилгээ хийх болон сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.


Интермед Эмнэлэг (хуучнаар “Юнайтэд Фэмили Интермед” эмнэлэг) нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-тай хамтран ажиллахаар 2014 оны 12-р сарын 9-нд тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Болормаа, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар "Хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний сургалтыг хамтран зохион байгуулах, сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, холбогдох стандарт, удирдамжийг хамтран баталгаажуулах, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрийг хамтран  хэрэгжүүлэх, орчин үеийн эмнэлгийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаар тохирсон юм. 


2017 оны 1-р сарын 24-ны өдөр Интермед Эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төсвтэй (ХСҮТ) "Хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурснаар төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тависан юм. 

Тус санамж бичигт дурдсаны дагуу хоёр эмнэлэг нь харилцан туршлага солилцох, сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, өвчтөн шилжүүлэх гэх мэтээр хамтран ажиллах юм.


Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэх гадаад, дотоодын компаниудтай гэрээтэй хамтран ажиллахын зэрэгцээ өвчтөн нүүлгэн шилжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын 4 нисэхийн компанитай хамтран ажиллаж байна.  

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл