Сувилахуйн сургалт хөгжил


Интермед эмнэлэг нь сувилагч нарын сургалт хөгжилд ихээхэн анхаарал тавьж ирсэн ба сувилагч нараа сүүлийн үеийн хамгийн сайн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх арга барил, мэдлэгээр хангадаг. Сувилахуйн сургалтын үндсэн агуулга:  

  1. Сувилахуйн гардан үйлдлийн ур чадвар
  2. Харилцааны арга барил
  3. Үйлчлүүлэгчтэй харилцах ба ёс зүй
  4. Сэтгэн бодох ба асуудлыг шийдвэрлэх  /шийдвэр  гаргах/

Интермед эмнэлгийн сувилахуйн баг нь  үйл ажиллагаа,  сувилахуйн тусламж үйлчилгээндээ сүүлийн үеийн шинэ техник технологи, тоног төхөөрөмж ашиглан нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

 Интермед эмнэлэг нь сувилахуйн сургалт хариуцсан менежертэй ба тасаг нэгжийн сургалт хариуцсан сургагч багш нарыг бэлтгэн ажиллаж байна. Сургалт хариуцсан менежер, тасгийн сургагч сувилагч нар ахлах сувилагч болон сувилахуй эрхэлсэн захиралтай хамтран ажилладаг. Сургалтыг илтгэл,  харилцан яриа, кейс  /бодит жишээнд  тулшуурлан /, дадлага, дүрд хувирах, гардан үйлдэл хийх зэрэг олон төрлийн арга барил ашиглан явуулдаг.  

Одоогоор хийгдээд байгаа сургалтаас дурдвал:    Одоогийн  байдлаар  нийт  сувилагч  нар  дараах  сургалтанд  хамрагдсан   байна.   Үүнд:

  1. Сувилахуйн чиглүүлэх сургалт
  2. Амилуулах суурь тусламжийн сургалтууд

o Амилуулах суурь тусламж (BLS)

o Зүр судасны лавшруулсан суурь тусламж (ACLS)

o Хүүхдийн лавшруулсан суурь тусламж (PALS)

  1. Үйлчлүүлэгчтэй харилцах сургалт
  2. Халдвар хамгааллын сургалт
  3. Бүх Биеийн үзлэг хийх сургалт
  4. Журмын  дэлгэрэнгүй сургалтууд
  5. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын 6 зорилт

Сувилахуйн албаны философи


Интермед эмнэлгийн сувилахуйн алба нь үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд үйлчлүүлэгч төвтэй, чанартай аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна. 

Үйлчлүүлэгч болон түүний гэр бүл бидний хувьд нэн тэргүүнд тавигдаж чанартай аюулгүй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

  • Үйлчлүүлэгчид  нь  дээд зэргийн чанартай сувилахуйн тусламж үйлчилгэгээ авах хүлээлттэй байдаг ба сувилахуйн баг үйлчлүүлэгчийг өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөллийн үеийн асаргаа сувилгааг үзүүлж эрүүл мэндийг нөхөн сэргээдэг
  • Сувилагч сувилахуйн 5 шатлалыг ашиглан бие даан шийдвэр гаргалт хийх боломжтой ба эмнэлзүйн багийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж ажлын эерэг орчныг бүрдүүлэх нь чухал
  • Сувилагч нар маань цаг ямагт сурч боловсорч өөрийн мэдлэгээ дээшлүүлэн сэтгэн бодох шийдвэр гаргах чадвараа сайжруулах нь чухал.
  • Үйлчүүлэгчид чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлдэг
  • Эмнэлгийн бусад мэргэжилтнүүдтэй хамтран нэг баг болон ажиллах нь чанартай аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамгийн чухал юм 

Интермед эмнэлгийн сувилагчийн талаарх мэдэх хэрэгтэй 5 зүйл


Монгол  улсад  сувилагчийн мэргэжил  нь  бие  даасан  шинжлэх  ухааны  түвшинд  хараахан  хүрээгүй эмчийн  туслах мэт үнэлэгдэж  байсан  цаг  үе  саяхан  билээ. Интермед  эмнэлгийн  сувилагч нар  нь  орчин  үеийн  сувилахуйн  шинжлэх  ухааны  бодлогын  хүрээнд   олон  улсын  сувилахуйн  тусламж үйлчилгээний  түвшинд хүрч  ажиллахын  тулд  мэдлэг  мэргэжил , харилцааны  соёл,   ур  чадвараа  хэрхэн  яаж  сайжруулах  талаар  суралцаж   өндөр чанартай  сувилахуйн  тусламж  үйлчилгээ  үзүүлэх  чадвартай           хамт  олон  болох  чин    эрмэлзэлтэй  ажиллаж  байна.

Интермэд эмнэлэгийн сувилагчийн талаар мэдэх хэрэгтэй 5 зүйлсийг хүргэж байна:

1: No white caps / Малгайгүй үйлчилгээ                           

Интермед эмнэлгийн сувилагч нарын дүрэмт хувцасанд малгай байдаггүй. Урьд цагт цагаан малгай өмсөх нь сувилахуйн нэр төр, үнэнч байдлыг илэрхийлдэг байсан бол өнөө цагт зарим нэг нь цагаан малгайг өнгөрсний илэрхийлэл. Хамгийн чухал нь цагаан малгай нь халдвар дамжуулагч голомт болох өндөр эрсдэлтэй байдаг.  Тиймээс ч Интермед эмнэлгийн сувилагч нарын хувьд юу өмсөх нь чухал биш юу хийж байгаа нь чухал байдаг. Сувилагч нар зөвхөн эмчийн зааврыг гүйцэтгэх биш харин эмч болон бусад эмнэлзүйн багтай хамтран үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

2: Зөвхөн эрүүлжих биш асаргаанд анхаарлаа хандуулдаг

Асаргаа сувилгаа үзүүлнэ гэдэг сувилахуйн тусламж үйлчилгээний нэн чухал хэсэг билээ. Асаргаа сувилгаа нь зөвхөн сувилахуйд хамааралгүй ч сувилагч нар өвөрмөц асаргаа сувилгааг үзүүлдэг. Сувилахуйн асаргаа сувилгаа нь өвчинг оношлох ба эдгээхээс илүүтэйгээр үйлчлүүлэгч өвчиндөө хэрхэн хариу үзүүлж байгаад тулгуурласан байдаг . Интермед эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээ юугаараа онцлог вэ?  Гэвэл Интермед эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээ нь зөвхөн бодол эсвэл мэдрэмж биш юм. Бид өөрсдийн үйлдэлээрээ харуудаг.

3: Сувилахуйн сургалт хөгжилд анхаарал тавьдаг

Олон хүмүүсийн харж чаддагүй зүйлийн нэг бол Интермед эмнэлгийн сувилагч нар маш олон цагийг сурч боловсрохдоо зарцуулдаг. Сувилагч нар бүгд сувилахуйн сургуульд суралцаж, лиценз авч, Монголын улсын эмнэлэгт ажилласан арвин туршлагатай байдаг ч Интермед эмнэлэгт ажилд ороход 1 хоногийн нийт ажилчидын чиглүүлэх сургалт, 4 хоногийн сувилахуйн чиглүүлэх сургалт, 1 сарын тасгийн сургалт болон 3 сарын дадлагын хугацаанд хамрагддаг. Интермед эмнэлэгт шинээр орж буй сувилагч нар үйлчлүүлэгчтэй харицах сургалт, амилуулах суурь тусламжийн сургалт болон халдвар хамгааллын сургалтад заавал суусан байх шаардлагатай байдаг. Онцгой бүсэд ажиллаж байгаа сувилагч нар лавшруулсан зүрх судасны амилуулах сургалтанд хамрагдсан байдаг.  

4: Харилцаа бол чухал

Интермед эмнэлэгт ажиллах сувилагч нар маань харилцааны өндөр ур чадвартай байх хэрэгтэй. Бид нийт сувилагч нараа AIDET (Үйлчлүүлэгчийг угтан авах, өөрийгөө танилцуулах, цаг хугацаа, хийж буй ажилбарын талаар танилуулах, талархан үдэх) ба SBAR (нөхцөл байдал, өвчний түүх, үнэлгээ, санал) гэсэн харилцааны аргачлалыг зааж өдөр тутмын үйл  ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Үйлчлүүлэгчтэй харилцаж тэдгээрийн тавьж буй өндөр хүлээлтэнд хүрч ажиллана гэдэг амаргүй ба Интермед эмнэлгийн сувилагч нар энэхүү сорилыг даван туулж үйлчлүүлэгчид хамгийн сайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд анхааран ажиллаж байна.

5:  Мэргэжилдээ  өсөн дэвших

Интермед эмнэлгийн сувилагч нар өсөн дэвжих боломжийг бид олгож сувилагч нар маань нийт 4 түвшинд ахих боломжтой байдаг. Сувилагч жилийн  эцэст түвшин ахих шалгалтанд  амжилттай  дүн  үзүүлсэнээр түвшин  ахих  боломж  хангагдана. . Түвшин ахих шалгалт нийт хоер хэсгээс бүрдэх ба үүнд бичгийн шалгалт болон гардан үйлдлийн шалгалт орно. Бичгийн шалгалт нь сувилагчийн мэдлэг, сэтгэн бодох шийдвар гаргалт, ерөнхий сувилахуйн мэдлэг болон тасаг нэгжийн онцлогт зориулсан асуултаас бүрддэг. Гардан үйлдлийн шалгалтаар сувилагч жинхэнэ  амьдралд хэрхэн шийдвэр гаргалт хийж байгааг шалгах боломжтой. Мөн сувилагч нар  нь  түвшин  ахисанаар тасгийн сургагч сувилагч болон ахлах сувилагч болох боломжтой.

Интермед эмнэлэгт сувилагч байна гэдэг зөвхөн гардан үйлдэлдээ сайн байхаас гадна мэдлэг, ур чадвараа  тогтмол дээшлүүлдэг, харилцааны өндөр ур  чадвартай  зөв хандлагатай байх хэрэгтэй.

Интермед  эмнэлгээр үйлчлүүлэх үйлчлүүлэгч та  бүхэнд  эмнэл зүйн  баг , сувилахуйн  баг  хамт  олны  зүгээс  мэдлэг,  чадвар, хандлагаа  дайчлан  үйлчлүүлэгч  төвтэй, өндөр  чанартай  сувилахуйн  тусламж  үйлчилгээг  үзүүлэх  чин  сэтгэлээсээ   эрмэлзэн  ажиллаж  байна.

Сувилахуйн тусламж үйлчилгээ


Интермед эмнэлэгт дараах сувилахуйн тусламж үйчилгээг та бүхэнд  хүргэж байна.

  • Мэс заслын өмнөх болон дараах арчилгээ сувилгаа (Хэвтэн эмчлүүлэх болон амбулатори)
  • Эмэгтэйчүүд (Хэвтэн эмчлүүлэх болон амбулатори)
  • Яаралтай тусламж үйлчилгээ ба өдрийн эмчилгээ
  • Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээ
  • Гемодиализ
  • Өндөр эрсдэлтэй өвчтөний өрөө
  • Мэдээгүйжүүлэг
  • Хүүхэд (Хэвтэн эмчлүүлэх болон амбулатори)
  • Мэс засал
  • Нарийн мэргэжлийн амбулаторийн үзлэг (Арьс, нүд, шүд гэх мэт)
  • Шүд
  • Дуран
  • Дүрс оношлогоо
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл