Дэлхийн жишигт хүрсэн, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа бий болгож гадаад улс орнууд руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор үндэсний тэргүүлэх 3 компани болох MCS Групп, Энержи ресурс ХХК болон Шунхлай Групп хамтарч өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд  “Интермед” эмнэлгийг байгуулж 2014 оны 5 сард үйл ажиллагааг эхлүүлж байна.

            2016 онд Интермед эмнэлэг олон улсын Joint Commission International (JCI) байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттай давж “Алтан тамга”-ын эзэн болсон. Дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлт бүхий бүлэг стандартыг бүрэн биелүүлсэн тул тус байгууллагаас Интермед эмнэлгийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг гэдгийг зарлаж 2016 оны 8 сард итгэмжлэл гардуулсан. Цаашид дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэгэн адилаар 3 жил тутам шинэчилсэн стандартыг биелүүлж магадлан итгэмжлэгдэх юм. 

            “Интермед” эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Богд хааны ордон музейн баруун хойд талд байрлах ба 5 давхар 4 блокоос бүрдсэн, гаднаа 150 машины зогсоол, харуул хамгаалалт болон ногоон байгууламжийг цогцоор төлөвлөж байгуулсан.

            Манай эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх 91 ортой бөгөөд мэс засал, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасгуудаас гадна нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай. Мөн манай Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв эрүүл хүн ам болон албан байгууллагын ажилтнуудад хувь хүний нас, биеийн онцлогт тохирсон оношилгооны багц үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Интермед эмнэлэг нь  жилд  5000 хүнд хэвтэн эмчлүүлэх, 100 000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.      

Эмнэлгийн давуу тал

  • Эмнэлгийн барилга, инженерийн бүтэц,зохион байгуулалт нь Европын стандартын дагуу төлөвлөгдсөн
  • Эмнэлгийг гадны болон монголын хамтарсан чадварлаг менежментын баг удирдаж байна
  • Эмчилгээ, оношилгооны чанар болон үйлчилгээнд шинэ соёл, менежментийг нэвтрүүлж байна
  • Эмнэлгийн мэдээллийн цогц цахим системийг нэвтрүүлсэн
  • Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжүүдийг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж байна
  • Оношилгоо, эмчилгээ, үйлчилгээндээ шинэ технологийн эм, хэрэгслийг ашиглаж байна.
  • Оношилгоо, эмчилгээг олон улсын стандарт, удирдамжийн дагуу хийнэ.
  • Өндөр хүчин чадалтай лаборатори болон дүрс оношилгооны тасаг ажиллана. ​​

Тусламж үйлчилгээний онцлог 

  • Үзлэг, шинжилгээний цагийг утсаар, интернетээр болон биечлэн ирж авах боломжтой.
  • Үйлчлүүлэгчийн мэдээлэл насан туршид нь хадгалагдах тул үйлчлүүлэгч давтан бүртгүүлэх шаардлагагүй.
  • Хэвтэн эмчлүүлэгч нь тохилог 1 ортой, 2 ортой болон VIP өрөөнөөс сонголт хийх боломжтой.
  • Оношилгоо, шинжилгээний дүгнэлтийг өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгээр баталгаажуулах боломжтой.
  • Үйчлүүлэгчид эмнэлгийн дотуур эмийн сангаас өндөр үр дүнтэй эм, хэрэгслээр хангагдана.
  • Гишүүн болон гэрээт үйлчлүүлэгчид нь эмнэлгийн түргэн тусламжийн, орон нутгийн алсын түргэн тусламжийн болон гадаадын эмнэлгүүдэд өвчтөн тээвэрлэх үйлчилгээ авах боломжтой.  
  • Хувь хүн, гэр бүл, байгууллага хамт олон нь өөрийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон урьчилан сэргийлэх үзлэгийн багц оношилгоо, шинжилгээ авах боломжтой. 

 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл