JCI гэж юу вэ?


JCI буюу Joint Commission International байгууллага нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч ашгийн бус байгууллага юм. JCI байгууллагын гол зорилго нь хүн бүрт чанарын өндөр түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Энэхүү зорилгодоо хүрэх хамгийн оновчтой арга бол магадлан итгэмжлэл. Үүний хүрээнд JCI нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулахад чиглэсэн бүлэг стандартыг тогтмол боловсруулан гаргадаг байна. Эдгээр бүлэг стандартыг мөрдөн ажиллаж чадсан эрүүл мэндийн байгууллага нь JCI магадлан итгэмжлэл авахын тулд маш хатуу шалгууртай шалгалтанд ордог. JCI магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттайгаар давсан эрүүл мэндийн байгууллага нь стандартын дагуу үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах үүргийг хатуу хүлээдэг байна.  

JCI нь зөвхөн стандартад хүрч ажиллах боломжтой хэсэгт төвлөрөхгүйгээр эмнэлгийн нийт чанарыг сайжруулахад чиглэн ажилладаг. JCI шинжээчид нь улс орнуудын эрүүл мэндийн яам, орон нутгийн захиргаа, эмнэлгүүдтэй хамтран ажиллан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.

Түүх

Joint commission нь 1994 онд байгуулагдсан ба дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллалаг. Өнөөдөр JCI байгууллагад дэлхийн 5 тивд ажилладаг маш сайн бэлтгэгдсэн олон улсын шинжээчид ажиллаж байна.

Алсын хараа

JCI байгууллагын алсын хараа нь дэлхийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг, тогтвортой сургалт, зөвлөл зөвлөгөөн, магадлан итгэмжлэл гэсэн сувгуудаар дамжуулан тасралтгүй сайжруулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах юм. 

Алтан тамга гэж юу вэ?


*Магадлан итгэмжлэлийн Алтан тамга нь албан ёсоор "Joint Commission International"-ийн нэр дээр бүртгэгдсэн тэмдэг бөгөөд зөвшөөрлийн дагуу ашиглагдсан болно*

JCI магадлан итгэмжлэл нь эмнэлгийн алтан стандарт гэдгийг дэлхий нийтээрээ хэдийн хүлээн зөвшөөрчээ. JCI магадлан итгэмжлэлийн шалгалтанд тэнцэж JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг нь бахархалтайгаар алтан тамгаа байршуулдаг байна. 

Та JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй тохиолдолд алтан тамгаа байршуулсан байхыг харах болно. Алтан тамга нь тухайн эмнэлэг чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн баталгаа болж өгөхөөс гадна тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний чансааг харуулдаг. JCI магадлан нь олон улс орны засгийн газар, яамдууд, даатгалын компаниудын сайшаалыг хүртээд байгаа билээ.

Тиймээс та олон улсын стандартад нийцсэн эмнэлгийг хайж байгаа бол та алтан тамагтай эсэхийг нь сураглаарай. 

 

Яагаад JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг гэж...


Та JCI  магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж бaйгаа бол та олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ авч байна гэж ойлгох хэрэгтэй.
JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг нь дараах үйлчилгээг найдвартай танд хүргэнэ:

  • Өндөр чанартай тусламж үйлчилгээ
  • Үйлчлүүлэгч, ажилчдынхаа  аюулгүй байдлыг дээд зэргээр хангана
  • Маш хатуу шалгууртай эрүүл мэндийн ямар ч шалгалтанд ороход хэзээд бэлэн байдал
  • Нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээ
  • Олон улсын стандартыг цаг ямагт дагаж мөрдөнө 

JCI магадлангийн итгэмжлэлийн ач холбогдол


Joint Commission International байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 8 төрлийн байгууллагыг магадлан итгэмжилдэг байна. Үүнд: эмнэлэг, их сургуулийн харьяа эмнэлэг, үүдэн эмнэлэг, клиник лаборатори, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийдэг байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв багтана.

JCI магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нь чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй байдлыг дээд зэргээм хангасан үйлчилгээг авна гэдэгт илтгэлтэй байж болох юм.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл