Эмнэлгийн мэргэжилтний Ёс Зүйн салбар хорооны гишүүн


Интермед эмнэлгийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Нэр дэвшигчдэд тавигдах  шаардлага ("Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрэм"-ийн 3.7 дахь заалт):

  • Хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд, үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй,
  • Ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан бол давуу тал болно) буюу ажиллаж байсан туршлагатай байх
  • Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй
  • Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой 

Та Ёс зүйн хорооны гишүүнээр ажиллах сонирхолтой бөгөөд дээрх шалгуурыг хангаж байна гэж үзвэл 2019 оны 8-р сарын 20-ны өдөрт багтаан хүсэлтээ бичгээр гарган холбогдох бичиг баримтын хамт битүүмжлэн Эмнэлгийн захиргаанд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Товч намтар
  2. Боловсролын дипломын хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Ёс зүйн сургалтанд хамрагдсан сертификат
  5. Салбар хорооны гишүүнээр ажиллах хүсэлт

Анкет татах Анкет бөглөх
7001-1111

Мэдээллийн ажилтан

7000-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл