Түгээмэл асуулт, хариултууд


Бронх дурандах уу

Уушиг дурандана. Цаг авахдаа биеээр ирж дурангийн эмчтэй эхлээд уулзаад цагаа аваад сувилагч нь бэлтгэлээ хэрхэн хангах талаар хэлж өгнө. Үнэ нь 90,000₮ унтуулага 60,000₮ 

цусны бүлэг тодорхойлох уу

Манай цусны бүлэг тодорхойлоно. Үнэ нь 8,500₮

Ходоод, бүдүүн шулуун гэдэс дурандах уу , ямар бэлтгэл хангаж очих вэ

Ходоод, бүдүүн шулуун гэдэс дурандана. Та биеээр ирж цагаа авна. Ирж цагаа аваад ямар бэлтгэлтэй байхыг сувилагч хэлж өгнө. Та цагаа аваад бүртгүүлээд шулуун гэдэс дурандах төлбөр буюу 90,000₮ төлөөд гэдэс цэвэрлэх туулганы эмээ аваад явна. Нийт ходоод, бүдүүн шулуун гэдэсний унтуулгатай дуран 270,000₮ болно

Уушигны багтаамж тодорхойлох шинжилгээ хийх үү? Хэзээ хийлгэх боломжтой вэ

Уушигны багтаамж тодорхойлох шинжилгээ хийнэ. Үнэ нь 20,500₮. Цаг авах шаардлагагүй.

Танайх шарлага эмчилгээ хийх

Манайх шарлага эмчилгээ хийнэ. Гэхдээ эхлээд манай Физик эмчилгээний эмч дээр цаг аваад үзүүлнэ.Үзлэгийн төлбөр нь 45,000₮. Шарлага хийхээр бол нэг удаагийн төлбөр нь 15,000 байна

Эмэгтэйчүүдийн гормоны шинжилгээ хийх үү

Манайд эмэгтэйчүүдийн гормоны шинжилгээ хийнэ. Олон төрлийн гормоны шинжилгээ байгаа

Цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийх үү

Манайд цусны бүлэгнэлтийн шинжилгээ хийнэ. Үнэ нь 5 үзүүлэлттэй 37,100₮ 

Мэдрэл булчингийн бичлэг хийх үү

Манайд мэдрэлийн булчингийн бичлэг хийхгүй

Өөх тосны солилцооны шинжилгээ өгөхөд ямар бэлтгэл шаардагдах вэ

Өөх тосны шинжилгээ өгөхдөө заавал өлөн урьд өдөр өөх тоостой хоол идэхгүй өглөө өлөн ирээд өгнө. Үнэ нь 42,500₮ /4 үзүүлэлт/

Зүрхний эхо шинжилгээ хийх үү

Манайд зүрхний эхо хийнэ. Зүрхний эмч дээр цаг авна. Үнэ нь 48,000₮ 

Бамбайн ямар ямар гормоны шинжилгээ хийх вэ

Манайд бамбайн шинжилгээ хийнэ. T3-20.600₮,T4-20.600₮, TSH-24.200₮, anti-TPO-26.700₮,

Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ хийх үү

Манайд өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ хийнэ. Occult blood 7.300₮

ПАП шинжилгээ хийх үү

Манайд ПАП буюу умайн хүзүүний эсийн шинжилгээ хийнэ /Pap smear/. Үнэ нь 30,300₮

Эмч намайг өлөн үеийн сахарын шинжилгээ өг гэсэн танайх хийх үү

Өлөн үеийн сахарын шинжилгээ манайд авна. /glucose/. Үнэ нь 4,300₮

AFP шинжилгээ хийх үү

Элэгний хавдрын маркер AFP. Үнэ нь 24,200₮

Элэгний В вирус тоолох уу

Манайд В вирус тоолно. Үнэ нь 190,000₮. В вирус долоо хоногийн зөвхөн 4 өдөр тоолно. 

Элэгний С вирус тоолох уу

Манайд С вирус тоолно. Үнэ нь 210,000₮ долоо хоногийн зөвхөн 4 өдөр тоолно. Тэгэхээр 4 өдрөөс өмнө ирээд шинжилгээгээ өгнө.

Хөхний рентген шинжилгээ хийх үү

Манайх хөхний рентген хийнэ. /mammography/ Үнэ 2 хөхнийх 56,000₮ 1 хөхнийх 35,000₮.Цаг авах шаардлаггүй. Шууд ирээд авхуулж болно

 

Сонсголын бичлэг хийх үү

Манайд хийж байгаа. Үнэ-15,000₮

Танайх имплант хийх үү

Яг одоогоор хийхгүй байгаа.

Хиймэл шүд хийх үү

Яг одоогоор хиймэл шүд хийхгүй байгаа.

Хүүхдийн шүдний хорхойдолтыг зогсоох түрхэлэг түрхэх үү

Түрхлэг түрхэж байгаа.Та эхлээд эмчдээ үзүүлэх шаардлагатай.

Шүд цайруулах эмчилгээ хийх үү

Хийж байгаа.  Та эхлээд эмчдээ үзүүлэх шаардлагатай.

Тархины MRI шинжилгээ хийх үү

Тодотгогчтой, тодотгогчгүй гэж 2 янз байгаа Тодотгогчгүй бол 420,000 тодотгогчтой бол 616,500 болдог. Урьдчилж цаг авдаг байгаа./ 9100 рүү холбож цаг авахуулах/  Хэрвээ та эмчид үзүүлээгүй байгаа бол манайд мэдрэлийн эмчид үзүүлэх боломжтой байгаа. Эмчийн үзлэг 45000 сарын доторх давтан үзлэг 25000 байдаг.

Шүдний дэлгэмэл зураг авах уу

Авнаа. Үнэ-56,000 /panomaric x-ray /  Шүдний эмчийн цаг дээр 2 цаг авна Хэрвээ тэр өдөр нь эмч цаггүй байвал 1177 1178 руу ярьж учрыг хэлж цаг асуух хэрэгтэй.

Манайх ажилтнуудаа УС үзлэгт оруулах гэсэн юм, хэнтэй холбогдож мэдээлэл авах вэ

Болноо. /3121- УС үзлэг хариуцсан ажилтан гэрээг хийдэг хүн Үзлэгийн талаар мэдээлэл бол 1200 холбоно./

Мухар олгойн хагалгаа ямар үнэтэй байх вэ

Хагалгаа хийдэг. 2,000,000 дээш болдог

Интерферон эмчилгээ хийх үү

Манайд Интерферон эмчилгээ хийхгүй

Цээжний тодотгогч бодистой СТ шинжилгээ хийх үү

Хийнээ. Та эхлээд эмчээсээ үзүүлэх шаардлагатай гэсэн бичигтэй байх шаардлагатай. Үнэ-390,000 Хэрвээ бичиггүй бол манайд эмчид үзүүлэх боломжтой. /9100 рүү холбож цаг авахуулах/

Цусны хавдарын шинжилгээ хийх үү

Цусны хадварын шинжилгээ гэж хийдэггүй байгаа.

Умайн хүзүүний хавдар үүсгэгч ирлүүлэх шинжилгээ хийх үү (HPV 16/18)

Хийнээ. Эмчийн бичигтэй байх шаардлагатай. Үнэ-  
Зөвхөн 4 өдөр хийгдэнэ.  

 

Өндгөвчний хавдрын шинжилгээ хийх үү

Хийнээ. СА 125 гэсэн өндгөвчний хавдрын маркер өгөх боломжтой. Үнэ-35,100 2,4,6 өдрүүдэд авдаг.

Витамин В12 үзэх үү

Хийнээ. Үнэ-30,300 Өдөр бүр үзнэ.

Нүдний даралтын шинжилгээ хийх үү

Хийнээ. /Нүдний эмчдээ цаг авч өгнө сувилагч нь хийдэг/ Үнэ-3,400

СА 125 маркерийн шинжилгээ хийх үү

Хийдэг. Өндгөвчний хавдрын маркер-35,100 2,4,6 өдрүүдэд шинжилгээ нь хийгддэг байгаа. /өмнө нь ирж өгч болно гэхдээ хариу нь эдгээр өдрүүдэд 12-с өмнө гарна/

Хавдарын маркерын шинжилгээ хийлгэхэд заавал өлөн байх ёстой юу

Заавал өлөн байх шаарддлагагүй гэхдээ өлөн байвал тохиромжтой.

Танайх гэмтлийн эмчтэй юу

Манайд яг гэмтлийн нармйн эмч байхгүй Хөнгөн эсвэл зөөлөн эдийн гэмтэл байвал мэс заслын эмчид үзүүлэх боломжтой.

Харшилын сорил тавих уу

Харшлын сорил арьсан дээр тавихгүй байгаа. Харин цусаар харшлийн бүлгийн сорил үзэж болдог. 2 бүлгийн сонголттой шинжилгээ байгаа /allergy test/  Үнэ-110,000 багц тус бүр нь. Солонгос руу явуулдаг шинжилгээ учир 3 хононо.

Би өнөөдөр эмнэлэгт хэвтэх юм, ямар бэлтгэлтэй очих вэ

-Иргэний үнэмлэх хүүхэд бол төрсний гэрчилгээ
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх урьдчилгаа төлбөр
-Аяга, халбага
-Гэрийн шаахай
-ОО, сойз,гарын саван, хүүр гарын алчуур 
-Шампунь,зэрэг хувийн ариун цэврийн

 

Эмнэлэгт хэвтэхдээ заавал өглөө эрт очих ёстой юу

Эмчдээ үзүүлэхэд эмч нь хэлж өгдөг байгаа. Заавал өглөө гэсэн цаг заахгүйээ.

Сүрьеэгийн эмч байгаа юу

Яг сүрьеэгийн үзлэгийн эмч байхгүй байгаа. Уушигний эмчийн үзлэг бол хийгдэж байгаа.

Тропонин Т/I шинжилгээ хийх үү

Хийдэг байгаа. Заавал эмчийн бичигтэй байх шаардлагатай. Үнэ-36,300 тус бүрийх нь үнэ

Зүрхний 24 цагийн хяналтын шинжилгээ хийх үү

Хийдэг. Эмчийн бичиг шаардлагатай Үнэ-40,000

Бактериологийн шинжилгээний хариу хэд хонож гардаг вэ

Шээсний бактерлогийн /өсгөвөр/ хувьд 2-3 хоногийн дараа гардаг.

Жирэмсний хяналтанд авах уу

Авнаа та эхлээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эмчтэйгээ яриад боломжит жирэмсний багцад хамрагдах боломжтой. Эмчийн үзлэг -45,000 урьдчилж цаг авна.

Цөсний чулуутай дурангийн хагалгаа хийх үү

Хийнээ. Гэхдээ та эхлээд манай эмчид үзүүлэх шаардлагатай.

Хэвтрийн өвчтөнд гэрээр массаж хийх үү

Хийхгүй.Манайд хэвтэн эмчлүүлж байгаа бол боломжтой байдаг.

Шээсний шинжилгээ өгөх байсан ч өглөө мартаад шээчихсэн, заавал өлөн шээс байх уу

Заавал өлөн шээс гэхгүй. Тохиолдлын шээснээс шинжилгээ авч болно.

Дусал, тариа хийх үү?

Гаднаас эмчилгээ хийх боломжгүй. Манай эмчид үзүүлсэн бол хийх боломжтой.  

Элэгний хавдартай хүнд элэгний судас боох эмчилгээ хийх үү?

Манайд хийхгүй байгаа одоохондоо аппарат ирээгүй байгаа

Элэгний В вирустэй хүнд вирусын эсрэг эмчилгээ хийх үү

Хийгдэнэ. Эхлээд эмчдээ үзүүлэх шаардлагатай.

Танайх сүрьеэгийн шинжилгээ хийх үү?

Яг манайд дээр хийхгүй. Сорьцын аваад халдвартлуу явуулдаг

Ясны сийрэгжилтийн шинжилгээ хийх үү? Ямар бэлтгэл хийсэн байх шаардлагатай вэ?

Ясны сийрэгжилтийн шинжилгээ хийнэ.BMD бугуй ташаа ахар сүүл гэсэн байрлалтай байдаг Нэг байрлал нь -35,000 Стандарт нь 2 байрлалаар үздэг

Элэгний биопси шинжилгээ авах уу?

Манайд элэгний  биопси хийнэ. Эхлээд мэс заслын эмчид үзүүлнэ.

Бактерилогийн шинжилгээ өг өх гэсэн юм, өдөр 14,00 цаг гэж очиж өгч болох уу?

Ямар төрлийн бактерлогийн шинжилгээ өгхөөс шалтгаалаад цаг нь өөр байна. Шээсний бактерлоги, хоолойны арчидас гэвэл өглөө гэх мэт

Танайх ходоодноос эдийн шинжилгээ авах уу?

Манайд ходоодноос эдийн шинжилгээ авна. Дурандуулж эдийн шинжилгээ өгнө. Хэмжээнээсээ болж үнэ нь өөр. 46,000₮ дээш болно

Элэгний дельта вирус тодоройлох уу?, шинжилгээг хэзээ авах вэ? Ямар бэлтгэл хийх хэрэгтэй вэ?

Тодорхойлоно манайд зөвхөн anti HDV IgM 37.600 хийж байгаа. Манайд 2 долоо хоногт 1 удаа /4 өдөр хийгддэг/, 

ASO; CRP; RF-тоогоор хариу гаргах уу?

Тоогоор хариу гарна.  ASO 21,800₮,  CRP 13,400₮, RF 13,400₮

ANA; Anti-DNA шинжилгээ хийх үү?, хэзээ өгч болох вэ?

ANA-25,500₮, Anti-DNA шинжилгээ хийхгүй. Anti-ds DNA 40.000₮

D-Dimer шинжилгээ хийх үү, хэдийд өгөх вэ?

D-Dimer шинжилгээ хийнэ. Үнэ 80,300₮. Өглөө 8:30-16:30 хүртэл. Хагас сайнд 9-14 цагийн хооронд

Тал харвалттай хүнд нөхөн сэргээх эмчилгээ хийх үү?

Тал харвалттай хүнд нөхөн сэргээх эмчилгээ хийнэ. Эхлээд Физик эмчилгээний эмч Болор эмч дээр цаг авна

Шүдний панорам Х-Ray зураг авах уу?

Панорам Х-Ray зураг авна. Үнэ 56,000₮

Ангиограм хийх үү?

Манайд хийхгүй

Вирусын эсрэг рибоварин эм танайхаас авч болох уу?

Рибоварин эм манайд байгаа. Гэхдээ манай эмчид үзүүлсэн тохиолдолд манай эмийн сангаас авч болно. Гаднаас шууд ирээд манай эмийн сангаас эм авадаггүй

Би жирэмсэн, одоо 4 сартай эмч ходоодоо дурандуул гэсэн, цаг авч болох уу?

Уул нь дурандах хориотой гэхдээ эмч заалшгүй дурандах шаардлагатай гэвэл дурандуулж болно. Эмчийн бичигтэйгээ ирээд манай дурангийн Ган-Орших эмчтэй эхлээд уулзана 

Өвдөгний үе солих хагалгаа хийх үү?

Манайд өвдөгний үе солих хагалгаа хийхгүй. Манайд үе мөчний эмч байхгүй

Би халуун оронруу явах ёс юм, шар чичрэгийн эсрэг вакцин тарих уу?

Манайд вакцин хийдэггүй

Цусны хавдарын шинжилгээ хийх үү?

Цүсны хавдрын шинжилгээ хийхгүй 

Нүдний лазик хагалгаа хийх үү?

Манайд лазер хагалгаа хийхгүй

Хамрын таславч мурийлттай гэсэн, тэгшлэх үү?

Шинэхэн мурийлт байвал тэгшлэн. /1-3/ хоног. Чих хамар хоолой эмчид цаг авч эхлээд үзүүлнэ

Хоолойноос арчдас авч нян ургуулах шинжилгээ өг гэсэн, яаж цаг авах вэ?

Хоолойн арчидасын шинжилгээ авна. Эмчийн бичигтэй ирээд цаг авахгүй өгж болно. Энэ шинжилгээг өгөхдөө шүд амаа угаагаагүй өлөн байж өгнө

Би гадаадад сурахаар явна. Танайд эрүүл мэндийн шинжилгээ өгч, дүгнэлтээ англи хэлээр гаргуулж болох уу?

Та манай ерөнхий эмч дээр цаг аваад үзүүлээд шинжилгээгээ өгөөд дүгнэлтээ англи хэлээр авч болно.

Тархины хавдартай хүнд мэс засал хийх үү?

Манайд тархины хавдартай хүнд мэс засал хийхгүй 

Интерферон эмчилгээ хийх үү?

Интерферон эмчилгээ манайд хийгдэхгүй

Манай хүүхэд татаж унадаг, мэдрэлийн эмчид үзүүлэх цаг авах гэсэн юм?

Манайд мэдрэлиййн эмч 14 дээш үзнэ.14 дээш бол цаг аваад үзүүлж болно.

С вирусын генотип тодорхойлох уу? Тархины судасны бичлэг хийх үү?

С вирусны генотипийн шинжилгээг манай Солонгос руу явуулдаг. Үнэ нь 389,900₮ бичиг баримтын бүрдүүлэлт 404,000₮

Цусанд харшлын шинжилгээ хийх үү?, шинжилгээг хэзээ өгч болох вэ?

Цусанд харшлын шинжилгээ хийнэ. Хийхдээ эмчийн бичгээр шинжилгээ хийнэ.

Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа хийх үү?

Манайд эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа хийнэ. Эхлээд Эмэгтэйчүүдийн эмч дээр цаг аваад үзүүлнэ тэгээд шаардлагатай шинжилгээгээ өгнө

Тодосгогч бодисонд хортой нөлөө байгаа юу?

Тодосгогч бодисонд хортой нөлөө байхгүй ээ. өмнө  Зураг тод гаргах үүднээс судсаар нь тодосгогч хийнэ. Тодосгогчтой орохын тулд  creatinine гэсэн шинжилгээ өгнө. Бөөр нь сайн байвал тодосгогч бодисийг бие-нээс хурдан гадагшлүүлана.

Эхо чинь ямар вэ? 4d? 3d?

3d хэвлийн эхо үнэ 42,000₮, 4d эмэгтэйчүүдийн эхо недел-ээсээ шалтгаалаад 42,000-66,000 хооронд болдон. Эхон дээр заавал урьдчилж цаг авна.

Өтгөнд ямар ямар шинжилгээ хийдэг вэ?

Өтгөнд шимэгч /stool ova-4.900/, далд цус / occult blood-7.300/, хеликобактер / H.pylori-21.800/ илрүүлэх шинжилгээнүүд хийгддэг

Шинжилгээ хэзээ өгч болох? /Өглөө, өдөр, орой, хэдэн цагт/

Шинжилгээг 1-хээс 5 хүртэл 8:30-аас 16:30, Хагас сайн 9-13 цагийн хооронд

Ямар шинжилгээнд өглөө өлөн байх шаардлагатай вэ?

Ерөнхийдөө шинжилгээ өгөхөд өлөн байвал зүгээр, залшгүй өлөн өгөх шинжилгээ гэвэл Элэг цөсний үйл ажиллага, өөх тосны болон сахарын шинжилгээнүүд. 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл