Төлбөр тооцоо, даатгал


"Эрүүл мэндийн даатгал"-аар хөнгөлөгдөх тусламж үйлчилгээ

Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ

Манай эмнэлэг 2016 онд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, 2017 оноос хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу даатгуулагчид хөнгөлөлттэй үйлчилж байна.

Та манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээр оношийн бүлгээс хамааран зардлын тодорхой хэмжээг ЭМД-аас хөнгөлүүлэх боломжтой.

Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэхийн тулд:

  1. Иргэний үнэмлэх
  2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (хураамж бүрэн төлөгдсөн)-ийг хэвтэх үедээ авч ирсэн байх шаардлагатай
  3. Дотрын өвчнөөр 3-аас дээш хоног (мэс заслын өвчний үед ор хоног хамаарахгүй) хэвтэн эмчлүүлсэн байх

ЭМД-ын хөнгөлөлт нь дараах тусламж үйлчилгээнд үйлчлэх боломжгүй болохыг анхаарна уу:

  • Амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээ
  • Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах зарим эмгэгийн эмчилгээ
  • Жирэмслэлт, төрөлттэй холбоотой тусламж үйлчилгээ
  • Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээ; хими, туяа эмчилгээ
  • Өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протез

Элэгний С вирус тоолох шинжилгээ ЭМД-аар үнэ төлбөргүй хийж байна.

Монгол улсын Засгийн газраас 2017 онд баталсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С вирус тоолох шинжилгээг жилд 2 удаа үнэ төлбөргүйгээр хийлгэх, элэгний С вирусийн эсрэг эмийг хайрцаг тутам 210,000₮-ийн хөнгөлөлттэй үнээр авч, эмчлүүлэх боломж нээлттэй байгаа юм.

Даатгуулагч нь улсын хэмжээнд элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий эмчид үзүүлж, шинжилгээний бичиг заавал авах бөгөөд харин өөрийн шинжилгээ өгөх лабораторийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр бүхий 22 лабораториос сонгох боломжтой.

Та манай эмнэлгийн эсвэл дүүргийнхээ элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий эмчид үзүүлж, элэгний С вирус тоолох шинжилгээний бичиг заавал авах бөгөөд 2017 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн байх шаардлагатай.

Гемодиализ эмчилгээ

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн эмнэлгүүдэд бөөр орлуулах эмчилгээний төрөл болох гемодиализ эмчилгээний аппаратын хүрэлцээ хангалтгүй, хүлээгдэл, чирэгдэл үүсч байгаагаас иргэд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өндөр өртгөөр эмчлүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж ажиллахаар болсон.

Манай эмнэлэг 2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай хийсэн гэрээний дагуу Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан бөөрний архаг дутагдалтай 2 өвчтөнд эрүүл мэндийн даатгалын сангаар үнэ төлбөргүй бөөр орлуулах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

/Гемодиализийн эмчилгээнд хамрагдах өвчтөний тоо бүрдсэн байгаа/

Та ЭМД-аар Гемодиализийн эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа тохиолдолд Эрүүл мэндийн яаманд хандана уу. 

Олон улсын болон дотоодын хамтран ажиллагч даатгалын байгууллагууд

Интермед эмнэлэг нь гадаадын Cigna, AP Companies, GeoBlue, HTH Worldwide, Lamp, MSH China болон дотоодын Бодь даатгал, Мандал даатгал(Жаргалан даатгал), Монгол даатгал, National Life даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж "Дайрект биллинг" үйлчилгээг үзүүлж байна.

Олон улсын даатгалын байгууллагууд

Даатгалын картыг мэдээлэлтэй тулгаж шалгаад үйчилгээ үзүүлнэ. Хэрэв үйлчилгээ авах эрх нь үүссэн байвал амбулаторийн үйлчилгээн дээр direct billing хийнэ, хэвтэн эмчлүүлэх тохиолдолд даатгалаас зөвшөөрөл буюу төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлж байгаа

 

 

Амбулаторид direct billing үйлчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлэх үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

Амбулаторид direct billing үйлчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлэх үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

 

Амбулатори болон хэвтэн эмчлүүлэх үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

Даатгалын картыг мэдээлэлтэй тулгаж шалгаад үйчилгээ үзүүлнэ. Хэрэв үйлчилгээ авах эрх нь үүссэн байвал амбулаторийн үйлчилгээн дээр direct billing хийнэ, хэвтэн эмчлүүлэх тохиолдолд даатгалаас зөвшөөрөл  буюу төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлж байгаа.

 

 

Амбулаторид direct billing үйлчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлэх үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

 

Дотоодын даатгалын байгууллагууд

Амбулаторийн үйлчилгээн дээр direct billing хийнэ,  хэвтэн эмчлүүлэх  болон урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

 

MCS ын 66 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн үйлчилгээн дээр direct billing хийнэ, Бусад даатгуулагч амбулаторид direct billing үйлчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлэх  болон урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

Амбулаторид direct billing үйлчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлэх болон урьдчилан сэргийлэх  багцын  үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

 

Амбулаторид direct billing үйлчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлэх  болон урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээн дээр даатгалаас төлбөр төлөх баталгаа хүлээж авсаны дараагаар direct billing үйлчилгээ үзүүлнэ.

 

 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл