Хэвтэн эмчлүүлэх


Та болон таны дотны хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хүсэх болон шаардлага гарсан үед энэхүү үйл ажиллагаа нь хэрхэн яаж явагдах талаар тодорхой ойлголтгүй байж болох юм. Ерөнхийдөө манай эмнэлэгт  2 төрлийн хэвтэн эмчлүүлэх процесс байх ба

  1. Яаралтай тусламжаар ирж хэвтэн эмчлүүлэх /Манай эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар ирж тусламж үйлчилгээ авч үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлэх/
  2. Өөрийн хүслээр буюу яаралтай бусаар хэвтэн эмчлүүлэх /Манай эмнэлэгийн эмчид үзүүлж шийдвэр гарсанаар эмч үйлчлүүлэгчийн хэвтэх өдрөөр ор захиална /

Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ юу авч ирэх бэ?

  • Өдөр тутмын хэрэгцээний зүйлс болох 
  • Шаахай
  • Ариун цэврийн хэрэгсэлүүд /оо, сойз, саван /
  • Хиймэл шүд, нүдний шил гэх мэт 

Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ юу авч ирэх хэрэггүй бэ?

  • Их хэмжээний мөнгө /10000 аас их хэмжээний мөнгө өрөөндөө авч үлдэхгүй байх/
  • Үнэт эдлэл /Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ үнэт эдлэлээ гэр бүлийхэн болон найз нөхдөдөө өгч явуулах/
  • Бусад үнэт зүйлс /Лаптоп, i-pad, i-pad, г.м /

Манай эмнэлэг дээр үйлчлүүлэх хугацаандаа өөрийн эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байна уу!  Хэрвээ алга болсон тохиолдолд манай эмнэлэг хариуцлага хүлээхгүй болно.   

Эргэлтийн цагийн хуваарь - Өдөр бүр 08:00-21:00

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл