- Мэс заслын тасгийн эрхлэгч
- Анагаах ухааны магистр
- Мэс заслын эмчийн ахлах зэрэгтэй
- Элэг цөс нойр булчирхайны мэс заслын эмч
- 2000 - Мэс заслын эмчийн мэргэшил олгох сургалт
- 2002 - Дурангийн мэс засал
- 2003 - Японд бөөр шээсний замын мэс засал
- 2003 - Швейцарит цээжний хөндий, судас, хоол боловсруулах эрхтний мэс заслын 6 сарын сургалт
- АНУ, Япон, Солонгос улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан.
- Элэг, ходоод, бүдүүн гэдэс, нойр булчирхайн хавдрын нээлттэй болон дурангийн мэс заслын эмчилгээгээр голлон ажилдаг
- Японы Prof.Nakoa- ийн аргаар Нойр булчирхайны толгой хэсгийг тайрах мэс заслыг хийдэг
Мэс заслын чиглэлүүд:
Ерөнхий мэс засал:
- Хэвлийн дурангийн мэс засал: мухар олгой авах, цөсний хүүдий авах, цөсний сувгийн чулуу авах, тураах мэс засал, өрцний ивэрхийн болон ходоод-улаан хоолойны сөөргөөний мэс засал, хэвлийн дурангийн оношлогоо, элэг тайрах, нойр булчирхай тайрах
- Элэг-цөс-нойр булчирхайн мэс засал: Цөсний хүүдий авах, цөсний ерөнхий цоргын чулуу авах, цөсний замын нөхөн сэргээх мэс засал, элэгний бэтэг авах, элэгний уйлинхай авах
- Хэвлийн яаралтай мэс засал: Цөсний хүүдий авах, цөсний ерөнхий цоргонд хийгдэх мэс ажилбар, мухар олгой авах, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, гэдэсний түгжрэл, хавчигдсан ивэрхий, хэвлийн болон бусад буглаануудыг нээх,
- Ивэрхий засах мэс засал: Цавины, хүйсний, хагалгааны дараах
- Дотоод шүүрлийн булчирхайн мэс засал: Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, иж бамбай булчирхай авах
Хавдрын мэс засал:
- Элэг
- Нойр булчирхай
- Ходоод
- Бүдүүн гэдэс