Суулгалтын үед эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

Суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлыг сахих нь чухал

Суулгалт гэж юу вэ?

Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл залхаг зэрэг) хүндрэхийг хэлдэг.

  • Цочмог суулгалт - 14 хоног хүртэл үргэлжилсэн бол,
  • Архаг суулгалт - 14 хоногоос дээш үргэлжилсэн бол

Суулгалт юунаас үүсдэг вэ?

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

  • Зовиур эхлээд 48 цагийн дараа сайжрахгүй бол
  • Олон удаа бага бага хэмжээгээр цустай эсвэл салсттай гүйлгэж байгаа бол
  • Баас хар эсвэл цустай байвал
  • 38ºC (100.4ºF)-с дээш халуурч  байвал
  • Байнгын хүчтэй хэвлийн өвдөлттэй, ялангуяа хэвлийн баруун дор өвдөлттэй бол
  • Антибиотик эмчилгээ дууссаны дараа гүйлгэлт эхэлсэн бол
  • Их хэмжээгээр суулгасан бол шингэн алдалт үүсэх ба дараах шинжүүдтэй байна (Зураг дээрээс харна уу).

Ямар шинжилгээ өгөх вэ?

Заримдаа  шинжилгээ шаардлагагүй байж болно. Гэхдээ, тодорхой зорилгоор эмч тань дараах шинжилгээнүүдийг авдаг.

  • Цус, биохимийн шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Өтгөний шинжилгээ

Эдгээр шинжилгээнүүд нь танд ямар нэг халдвар байгаа эсэхийг, хэрэв байвал ямар төрлийнх болохыг мөн шингэн алдалт байгаа эсэхийг тогтооно.

Суулгалтыг хэрхэн эмчилдэг вэ?

Энэ нь суулгалтын шалтгаанаас хамаарна. Зарим тохиолдолд танд ямар ч эмчилгээ шаардлагагүй байж болно. СУУЛГАЛТЫН ЯМАР Ч ТОХИОЛДОЛД:

  • Шингэн сэлбэх давсны уусмал суулгалт хооронд наснаас хамаарч 50-200мл заавал уулгах.
  • Суулгалт намдаах эмнүүд: тухайлбал Loperamide(Imodium, Имопер). ЭМЧИЙН ЗААВАРГҮЙГЭЭР ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

Шаардлагатай бол эмч танд дараах эмчилгээнүүдийг зөвлөж болно.

  • Дусал эмчилгээ - шингэн их алдсан үед
  • Пробиотик - гэдэсний бичил орчинг тэнцвэржүүлнэ
  • Антибиотик - нянгийн эсрэг үйлдэлтэй
  • Шаардлагагүй эмийг зогсоох
  • Хоолны дэглэх барих

СУУЛГАЛТААС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД

  • Живх солих, хоол хийх, идэх, ариун цэврийн өрөө орох, хогоо асгах, амьтанд хүрэх, нусаа нийх зэрэг үйлдлийн дараа ГАРАА САЙТАР УГААЖ ХЭВШИХ
  • Биеэ сайжиртал ГЭРТЭЭ БАЙХ
  • Хоол хүнсний аюулгүй байдалд анхаарах. Жишээ нь:
    • Түүхий сүү эсвэл түүгээр хийсэн хоол хүнс идэж уухгүй байх
    • Жимс, ногоог маш сайн угааж хэрэглэх
    • Хөргөгчний хэмийг 4ºC (40ºF)-с доош хүйтэн байлгах
    • Хөлдөөгчийг  -18ºC (0ºF)-с доош хэмтэй байлгах
    • Далайн хүнсийг болон махыг сайн боловсруулж идэх
    • Өндгийг шарыг нь болтол чанах
    • Түүхий бүтээгдэхүүнд хүрэлцсэн хутга, хавтан болон гараа угааж хэвших

ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮҮДНЭЭС АНТИБИОТИКИЙГ ДУР МЭДЭН ХЭРЭГЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ ХЭРЭГТЭЙ!

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language