Ясны сийрэгжилт гэж юу вэ?

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны эдийн алдагдал, микро бүтцийн өөрчлөлт, араг ясны хэврэгшил зэрэг явагдахыг хэлэх ба үүний үр дүнд ясны бат бэх байдал алдагдаж хугарал үүсэх эрcдэл нэмэгдэнэ.

Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Ялангуяа цэвэршилтийн дараа мөн нас ахих тусам энэ нь илүүтэй тохиолддог.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
  • Хооллолт. Хангалттай хэмжээний уураг, илчлэг, витамин хэрэглэх
  • Дасгал, хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн хийснээр ясны нягтыг хадгалах, булчин чангарч унах, хугарах эрсдлээс сэргийлнэ.
  • Тамхи татахгүй байх. Тамхи татах нь ясны алдагдлыг түргэсгэдэг. Өдөрт 1 хайрцаг тамхи татсанаар цэвэршилтийн үед ясны нягт 5-10-иар буурдаг байна

Хэн ясны нягтын шинжилгээнд хамрагдах ёстой вэ?

  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
  • 65-аас дээш насны эмэгтэйчүүд
  • 70-аас дээш насны эрэгтэйчүүд

Интермед эмнэлэгт ашиглаж байгаа ясны сийрэгжилтийн аппарат

Bone Densitometer Osteosys DEXXUM T

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language