Интермед Эмнэлэг 2017 онд 58.6 сая төгрөгтэй тэнцэх эмчилгээ, үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлажээ

2 удаагийн үнэ төлбөргүй мэс засал:

Ходоодны хорт хавдрын мэс засал, улаан хоолойн гэмтэлтэй хүнд эхний шатны мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн.

Үнэ төлбөргүй сургалт, семинар:

Олон нийтэд чиглэсэн 12 удаагийн семинар, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтэнгүүдэд чиглэсэн 10 удаагийн семинар, олон улсын JCI магадлан итгэмжлэлийн стандартуудын талаарх цуврал семинар, “Дэлхийн Үжлийн Эсрэг Өдөр” нийслэлийн болон хөдөө, орон нутгийн эмч нарт зориулан видео хурал зохион байгуулсан.

Гадаад эмчийн үнэ төлбөргүй үзлэг, сургалт:

Интермед Эмнэлэг нь Энэтхэгийн Фортис, БНСУ-ын Анам, Сингапурын Раффлес зэрэг гадаадын томоохон эмнэлгүүдтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд хамтран ажиллаж 2017 онд удаа дараалан үнэ төлбөргүй үзлэг, лекц сургалт зохион байгуулсан.

Хандивын арга хэмжээ:

60 гаруй тэргэнцэртэй хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эцэг эхэд хоол, сэтгэл зүйн болон хөдөлгөөн заслын зөвлөгөө өгч гарын бэлэг өгсөн.

Хандив:

Нийслэлийн Амгалан амаржих газарт хандив өгсөн.

Ивээн тэтгэгчээр оролцсон:

ХСҮТ, Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, ЭМЯ, Тайваний Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, Монгол-Японы эх баригч эмч нарын нийгэмлэгүүдээс зохион байгуулсан семинар, сургалтад илтгэгч болон ивээн тэтгэгчийн байр сууриар оролцсон.

JCI ASPAC 2017:

JCI байгууллагын Ази Номхон далайн орнуудын чуулга уулзалтын үеэр эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг хариуцан оролцсон.

Бусад үйл ажиллагаа:

Интермед Эмнэлэг дээр болон бусад газар зохион байгуулагдсан олон нийт, бүх иргэдэд нээлттэй өдөрлөг, үйл ажиллагааг зохион байгуулж, оролцсон. Жишээлбэл: гарын эрүүл ахуйн өдөрлөг, эрүүл хооллолтын өдөрлөг гэх мэт.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language