Интермед эмнэлэг, Энэтхэгийн Фортис эмнэлэгтэй хамтарсан 6 дахь удаагийн үзлэг

Интермед эмнэлэг, Энэтхэгийн Фортис эмнэлэгтэй хамтарсан 6 дахь удаагийн үзлэг 2019.01.28-ны Даваа гарагт болно.

2019.01.28-ний Даваа гарагийн 09:00-17:00 цагийн хооронд Энэтхэгийн Фортис эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч Вивек Виж эмч элэг шилжүүлэн суулгах, архаг элэгний хатуурал, элэгний хатуурал, элэгний хавдарын чиглэлээр үзлэг, зөвлөгөө өгнө.

Үзлэгийн төлбөр: 45,000

Цаг авах утас: 7701-1111

Хаяг: ХУД, 19-ийн АПУ ХК-ийн зүүн гар талд Интермед эмнэлэг

Эмчийн товч танилцуулга

Вивек Виж

Вивек Виж эмч нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах (living donor surgery) мэс заслыг хөгжүүлэх, донорын аюулгүй байдлыг хангах удирдамж-протоколыг боловсруулах, стандартчилах ажлыг гардан хийсэн БНЭУ-ын элэг шилжүүлэн суулгах мэс заслын анхдагч эмч нарын нэг юм. Тэрээр донорын элгийг дурангийн аргаар авах (laparoscopic Donor Hepatectomy) мэс заслыг БНЭУ-д анхлан хийсэн бөгөөд Фортис Групп эмнэлгийн Нойда, Мохали, Фортис Эскортс болон Судалгааны Институт зэрэг салбар эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах тасгийг үүсгэн байгуулсан. Одоогоор Виж эмч нь өөрийн багийн хамтаар 2500 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байгаа бол элэг шилжүүлж авсан өвчтний 95% нь, донорын 100% нь амжилттай хийгдсэн байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах цөсний хүндрэл нь 4%-иас бага тохиолдож байгаа нь дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт юм (Biliary Complication rate).

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language