Суулгалтын үед өгөх зөвлөмж

Суулгалт гэж юу вэ?

Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл залхаг зэрэг) баахыг хэлдэг.

14 хоног хүртэл үргэлжилсэн бол цочмог суулгалт, 14 хоногоос дээш үргэлжилсэн бол архаг суулгалт гэнэ.

Суулгалт юунаас үүсдэг вэ?

  • Вирус 80-90%
  • Нян 10-20%
  • Паразит 5%
  • Зарим эмийн гаж нөлөө
  • Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт
  • Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно.

Хэзээ эмчид үзүүлэх вэ?

  • Зовиур эхлээд 48 цагийн дараа сайжрахгүй бол
  • Олон удаа бага бага хэмжээгээр цустай эсвэл салсттай гүйлгэж байгаа бол
  • Баас хар эсвэл цустай байвал
  • 38º C (100.4ºF)-с дээш халуурч байвал
  • Байнгын хүчтэй хэвлийн өвдөлттэй, ялангуяа хэвлийн баруун дор өвдөлттэй бол
  • Антибиотик эмчилгээ дууссаны дараа гүйлгэлт эхэлсэн бол ЗААВАЛ эмчид үзүүлнэ.

Шингэн алдалтын шинжүүд

Их хэмжээгээр суулгасан`1 бол шингэн алдалт үүсэх ба дараах шинжүүдтэй байна:

  • Нүд хонхойх
  • Зулай хонхойх
  • Арьс хэт хуурайших
  • Хэл, ам хуурай, уруул омголтох
  • Унтаарах
  • Ховдоглон уух эсвэл уухдаа муудах
  • Нүднээс нулимс гарахгүй байх
  • Шээсний гарц багасах

Ямар шинжилгээ өгөх вэ?

Зарим тохиолдолд шинжилгээ шаардлагагүй байж болно. Гэвч тодорхой зорилгоор эмч дараах шинжилгээнүүдийг авч болно.Эдгээр шинжилгээнүүд нь танд ямар нэг халдвар байгаа эсэхийг, хэрэв байвал ямар төрлийнх болохыг, мөн шингэн алдалт байгаа эсэхийг тогтооно.

  • Цус, биохимийн шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Өтгөний шинжилгээ

Суулгалтыг хэрхэн эмчилдэг вэ?

Энэ нь суулгалтын шалтгаанаас хамаарна. Түүнчлэн ямар ч эмчилгээ шаардлагагүй байж болно.

Гэхдээ суулгалтын ямар ч тохиолдолд шингэн сэлбэх давсны уусмал суулгалт хооронд наснаас хамаарч 50-200мл заавал уулгах, суулгалт намдаах эмнүүд болох Loperamide (Imodium, Имопер) зэргийг эмчийн зааваргүй огт хэрэглэж болохгүй.

Шаардлагатай бол эмч танд дараах эмчилгээнүүдийг зөвлөж болно.

  • Дусал эмчилгээ- шингэн их алдсан үед
  • Пробиотик- гэдэсний бичил орчинг тэнцвэржүүлнэ
  • Антибиотик- нянгийн эсрэг үйлдэлтэй
  • Шаардлагагүй эмийг зогсоох
  • Хоолны дэглэм барих

Суулгалтаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Живх солих, хоол хийх, идэх, ариун цэврийн өрөө орох, хогоо асгах, амьтанд хүрэх, нусаа нийх зэргийн дараа гараа сайтар угааж хэвших
  • Биеэ сайжиртал гэртээ байх
  • Хоол хүнсний аюулгүй байдалд анхаарах. Тухайлбал түүхий сүү эсвэл түүгээр хийсэн хоол хүнс идэж уухгүй байх, жимс, ногоог маш сайн угааж хэрэглэх гэх мэт
  • Хөргөгчний хэмийг 4ºC (40ºF)-ээс доош хүйтэн байлгах
  • Хөлдөөгчийг -18ºC (0ºF)-ээс доош хэмтэй байлгах
  • Далайн хүнс, мах болон өндөгний шарыг гүйцэт боловсруулж идэх
  • Түүхий бүтээгдэхүүнд хүрэлцсэн хутга, хавтан болон гараа угааж хэвших

Эмийн зохистой хэрэглээний үүднээс антбиотикийг дүр мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

7701-1111 www.intermed.mn

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language