Эрхэм таны амрыг эрэн мэндчилье.

Юуны өмнө Интермед эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг Үйлчлүүлэгч та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.   

Бид Монгол Улсад анх удаа олон улсын JCI магадлан итгэмжлэлийн шалгуурыг давсан эмнэлэг гэдгээрээ бахархдаг. JCI нь АНУ-ын Чикаго хотод төвтэй эмнэлгийн эрүүл мэндийн чанарын хэрэгжилтийг хянадаг олон улсын томоохон байгууллага бөгөөд шалгуур нь дэлхийн төвшинд нилээд хатуу, босго өндөртэй шалгуурт тооцогддог билээ.

Интермед эмнэлэг нийт 120 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийж, олон улсын болон Монголын чадварлаг мэргэжилтнүүдийн хамтарсан багийг бүрдүүлэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн эмнэлгийг бүтээн байгуулж, олон улсын эмчилгээ үйлчилгээний стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Үйлчлүүлэгч төвтэй, нотолгоонд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээний сайн үр дүн, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдал нь манай хамт олны нэгдсэн зорилго билээ.

Таны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд Интермед эмнэлгийн хамт олон үргэлж бэлэн, манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Танд эрүүл мэндтэй холбоотой санал, асуулт байвал бидэнтэй эргэлзэлгүй холбогдоорой. Энэхүү цахим хуудсаар дамжуулан танд хэрэгтэй мэдээллүүд хүрнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Интермед эмнэлгийн цахим хуудаснаа зочилсонд баярлалаа.

 

Хүндэтгэсэн,

Я.Нямтогтох

Интермед Эмнэлгийн Гүйцэтгэх захирал

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл