Ц.Сарантуяа: Дараахь таван зарчмыг мөрдвөл хоолны хордлогод орохгүй

Интермед Эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлаач эмч Ц.Сарантуяа iToim вебсайтад "Хоолны хордлого, үүнээс хэрхэн сэргийлэх вэ?" сэдвээр дараах ярилцлагыг өглөө.

"Ц.САРАНТУЯА: ДАРААХЬ ТАВАН ЗАРЧМЫГ МӨРДВӨЛ ХООЛНЫ ХОРДЛОГОД ОРОХГҮЙ"

​Шинэ жилийн баяраар өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнээс олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдгээс хордлого авах нь түгээмэл байдаг. Иймд хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх, хэрвээ хордлого авсан бол ямар арга хэмжээ авах талаар “Интермед” эмнэлэгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Сарантуяатай ярилцлаа.

-Хоолны хордлого болох нь хүний ямар процесс явагдахыг хэлж байна вэ?

​-Хүнсээр дамжих 200 төрлийн эмгэг бий. Өвчин үүсгэх 31 шалтгааныг халдварын, халдварын бус (химийн хордлого) -ын гэж хоёр бүлэгт ангилна. Гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлж байна. Эдгээр нь хоол хүнсээр дамжин ходоод гэдэсний замд орж, хүний биед хор ялгаруулж, хордлого, усгүйжилт илэрнэ. Хоол хүнсээр дамжих өвчин нь халдвар, хордлого, хордлогт халдварын байдлаар илэрнэ. Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг нь шалтгаанаас хамаарч харилцан адилгүй байдаг. Хөнгөн явцтай ходоод гэдэсний хямрал үрэвслээс эхлээд, амь насанд аюултай мэдрэл, элэг, бөөрний үйл ажиллагааны хүндрэлээр илэрч, хавдарт хүргэх сөрөг үр дагавартай.

​-Хоолны хордлогоор өвчлөх гол шалтгаан нь юу вэ?

​-2016 онд гэдэсний халдварт өвчин нь нийт халдварт өвчний 13 хувийг эзэлж, хүнсний гаралтай халдварт хордлогын 430 тохиолдол бүртгэгдэж, зонхилох хувийг бага насны хүүхэд эзэлсэн байгаа юм. Судалгаагаар эдгээр хордсон хүмүүс буруу хадгалсан, дутуу боловсруулсан, эмгэг төрөгч нянгаар бохирдсон хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой байна. Тэгэхээр хүнсний аюулгүй хэрэглээ алдагдсанаас хоолны хордлогод орж байна.

-Хоолны хордлогын үед хүнд ямар шинж тэмдэг зонхилон илэрдэг вэ?

-Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих ядрах, суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөн цус, цусны судал, залхагтай гарна. Энэ үед заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.

​​-Хоолны хордлогод хүүхэд хамгийн их өртөж байна гэж ярьсан. Тэгэхээр ямар хүмүүс хоолны хордлогод илүү өртөх вэ?

-Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа суларсан хүмүүс дархлаа багатай байдаг учраас ямар нэг хордлогод хамгийн түрүүнд өртөж, амархан хүндэрдэг.​

-Хоолны хордлого авсан тохиолдолд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч болох вэ?

-Хоолны хордлого авсан тохиолдолд алдсан шингэнээ маш хурдан хугацаанд нөхөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд давс, чихрийн уусмал буюу хорсолыг суулгалт болгоныхоо дараа ууж болно. Шаардлагатай бол эмчид үзүүлсний дараа антибиотик хэрэглэнэ. Учир нь хоолны хордлогод орж буй бүх шалтгаан нь халдварынх биш. Нян, бактерийн гаралтай халдварын үед антибиотик хэрэглэж болно. Бусад үед антибиотик уух шаардлагагүй. Хамгийн тохиромжтой эмчилгээ бол шингэн сайн уух хэрэгтэй.​

​-Хоолны хордлогоос яаж урьдчилан сэргийлвэл үр дүнтэй вэ?

-Хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих бусад өвчнөөс сэргийлэхийн тулд дараахь "ТАВАН ЗАРЧИМ"-ыг дагаж мөрдөхийг ДЭМБ ба НЭМҮХ-ээс зөвлөдөг.

Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.

Түүхий ба болсон хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд хүнсэнд дамжихаас сэргийлнэ.

Хоол хүнсийг гүйцэд болгох нь бичил биетнийг устгана.

Хоол хүнсийг зөв хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.

Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.

Эх сурвалж: С.Энх-Үжин, "Ц.Сарантуяа: Дараахь таван зарчмыг мөрдвөл хоолны хордлогод орохгүй", Эрүүл Монгол,  iToim, 2017.12.31, http://itoim.mn/#/article/SZAga/11416

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл