Хүүхдийн хоолой өвдөх үед эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

СТРЕПТОКОКК бактерийн шалтгаантай хоолойн үрэвсэл гэж юу вэ?

Стрептококк(цаашид стреп)-ийн хоолойн үрэвсэл гэдэг нь стрептокк бактерийн гаралтай хоолойн салстын үрэвсэлт өвчин юм. Гэвч ихэнхдээ үрэвсэл вирусийн халдвараас үүсдэг. Хоолой өвдсөн 10 хүүхдийн 3 нь Стрепийн хоолойн үрэвсэлтэй байдаг. Сургуулийн насны хүүхдүүд өртөмтгий байдаг.

Хүүхэд маань стрепийн хоолойн үрэвслээр өвдсөнийг яаж мэдэх вэ?

Вирус ба стрепийн хоолойн үрэвслийг ялгаж мэдэхэд төвөгтэй хэдий ч дараах шинж тэмдгүүдийг хайгаарай. Стрепийн хоолойн үрэвслээр өвдсөн хүүхдүүд ихэнхдээ:

5-аас дээш насны стрепийн хоолойн үрэвсэлтэй хүүхдүүдэд ихэвчлэн ханиалгах, хамраас нус гоожих, нүд улайж загатнах шинж тэмдэг байдаггүй. Нярай хүүхдэд стрепийн хоолойн үрэвсэл бага тохиолддог ч өвдсөн тохиолдолд хамар битүүрэх, нус гоожих, бага зэрэг халуурах ба уур уцаартай, хоолондоо дургүй болдог.

Стрепийн хоолойн үрэвслийн үед хийгдэх шинжилгээ байдаг уу?

Тийм. Хэрвээ та стрепийн хоолойн үрэвслээр таны хүүхэд өвдсөн гэж бодож байвал эмнэлэгт очин хоолойн арчдасын шинжилгээ хийлгэнэ үү.

Миний хүүхдэд антибиотик хэрэгтэй юу?

Хэрвээ шинжилгээгээр стрептококк бактери илэрвэл антибиотик уух шаардлагатай. Ихэнх хүмүүс антибиотикгүйгээр сайжирдаг боловч эмч уухыг зөвлөвөл зааврын дагуу хэрэглэнэ. Учир нь антибиотик нь үүсэж болох хүндрэлүүдээс сэргийлнэ мөн үрэвслийн шинж тэмдгүүдийг багасгаж бусдад халдварлахаас сэргийлнэ.

Би хүүхдийнхээ зовиурыг багасгахын тулд хэрхэн туслах вэ?

Таны хүүхэд эмчийн зааврын дагуу эмээ зөв хэрэглэж байгаа эсэхийг сайтар хянах хэрэгтэй. Мөн зовиуруудыг багасгахын тулд зөөлөн шингэн хоол, залгихад амархан зутан хоол өгөөрэй. Таны хүүхэд хоол идэх эсвэл шингэн зүйл уух дургүй байсан хэдий ч хангалттай хэмжээний шингэнийг заавал өгөх нь чухал юм. Тиймээс бүлээн, зөөг уух зүйлийг бага багаар сайн өгөхийг хичээгээрэй.

Эм:

Парацетамол, Ибурфин зэрэг эмийг өвдөлт намдаах зорилгоор өгж болно. Эмчээс таны хүүхдийн биеийн жинд тохирсон тунг асууж өгөөрэй. Харин аспирин ба түүний агууламжтай эмийг 18-аас доош насны хүүхдэд өгч болохгүй. /Аспирин нь Рэй-ийн синдром үүсгэх аюултай/

Бусад эмчилгээ:

3-4 наснаас дээш насны хүүхдүүдэд өвчин намдаах хүлхдэг эм өгч болно. 6-8 насны хүүхдүүдийн хоолойг давстай усаар зайлуулж болно.

Манай хүүхэд сургуульдаа хэзээ буцаж явж болох вэ?

Таны хүүхэд стрепийн гаралтай хоолойн үрэвсэлтэй бол сургуульд явахаас өмнө антибиотик уух ёстой. Энэ нь үрэвсэл хүндрэхээс мөн бусдад халдвар тархахаас сэргийлнэ. Хэрвээ таны хүүхэд оройн 5 цагаас эмээ уусан бол маргааш өглөө халдвар нь багассан байх болно. Хүүхдийн биеийн байдал сайжирч халуурахгүй байвал эмчийн заавраар эргээд сургуульдаа явж болно.

Стрепийн хоолойн үрэвслээр хүүхдээ өвтгөхгүй байлгахын тулд яаж сэргийлэх ёстой вэ?

Халдвараас сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдийн гарыг савантай усаар сайтар угаалгаж байх хэрэгтэй. Мөн гар ариутгагч хэрэглэж болно.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл