Халууны таталт гэж юу вэ?

Халууны таталт гэж юу вэ?

Халууралттай холбоотой илэрдэг энгийн таталт нь 5-аас доош насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог. Энэ таталт нь ерөнхийдөө аюул багатай боловч таталтын үед эцэг эх болон асран хамгаалагч нар ихэвчлэн их айж сандардаг.

Ямар хүүхдүүд эрсдэлтэй вэ?

Халууны таталт нь гэр бүлийн гишүүдийг дагах хандлагатай бөгөөд урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг.

  • Эцэг эхийн хэн нэг нь багадаа татдаг өгүүлэмжтэй бол татах эрсдэл 4 дахин их, хоёулаа татаж байсан бол 20 дахин их эрсдэлтэй
  • Халуурны таталт илэрсэн хүүхдийн 30 орчим хувьд нь эхний жилдээ дахин таталт илэрдэг
  • Халууны таталт нь 6 сараас 5 настай хүүхдийн дунд хамгийн элбэг тохиолддог
  • Халууны таталт нь ихэвчлэн вирус, бактерийн халдвартай холбоотой байдаг
  • Халууны таталтанд газарзүйн байрлал, арьсны өнгө, үндэс угсаа огт нөлөөлөхгүй

Халууны таталттай холбоотой илэрдэг шинжүүд:

  • Халууны таталт нь өндөр халууралтын эхний хэдэн цагуудад эсвэл биеийн температур огцом нэмэгдэх үед ихэвчлэн илэрдэг
  • Халууны таталт нь 24 цагт ихэвчлэн нэг удаа 10мин-аас бага хугацаанд үргэлжилдэг зарим тохиолдолд 15мин ба түүнээс дээш хугацаагаар үргэжилж болно
  • Ухаан алдаж болно
  • Халууны таталтын үед хүүхэд шүдээ зуун хэл, завжаа хазах
  • Хүүхэд гөлөрч хариу үзүүлэхгүй болох
  • Хүүхдийн нүүр, гар, хөл чангаран татах
  • Нүд солийх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Ямар арга хэмжээ авах вэ?

Xэрэв хүүxэд халууны улмаас татсан бол дараах арга хэмжээг авна.

  • Xүүхдийг чөлөөтэй xөдөлж болох, аюулгүй орчинд хэвтүүлж, амьсгалах бололцоогоор хангах
  • Xүүxдийн татаж эхэлсэн цаг, үргэлжлэх хугацааг тэмдэглэх
  • Xүзүү хоолой барьсан хувцсыг тайлах, xөдөлгөөнийг хорихоос сэргийлэх
  • Таталт өгөх үед бөөлжих, шүлс гарах тохиолдолд байдаг ба энэ үед амьсгалын замыг чөлөөлөн хахаxаас сэргийлэх; Баруун талаар хэвтүүлэн чөлөөтэй амьсгалах боломжоор хангах

Xэзээ Яаралтай тусламж дуудах вэ?

  • Xүүxдийн амьсгалыг тогтмол хянах ба xэрэв царай xөxрөx шинж тэмдэг илэрвэл;
  • Xэрэв хүүхэд 5 минутаас дээш хугацаанд татах эсвэл таталтын дараа хэвийн байдалдаа орохгүй байвал Яаралтай тусламж дуудна.

Яаралтай тусламж дуудахдаа xүүxдийн таталтын хугацаа, шинж тэмдэг, биеийн байдлын тухай xариуцсан ажилтанд мэдэгдэнэ.

Өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

ГАРАА ТОГТМОЛ УГААЖ ХЭВШИХ- Энэ нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Мөн спиртэнд суурилсан гар ариутгагч уусмалаар гарыг ариутгаж болно.

  • Хоол унд бэлтгэхийн өмнө
  • Хоол унд идэж уухын өмнө
  • Хүүхдийн өтгөн шингэнийг цэвэрлэсний дараа
  • Бие зассаны дараа
  • Гаднаас орж ирсний дараа
  • Гар бохирдсон тухай бүрт
  • Ханиаж найтаасны дараа ЗААВАЛ гараа угаана.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл