Бөөр


Интермед эмнэлгийн бөөрний тасаг нь бөөр, шээс ялгаруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээнд  SIEMENS брэндийн өнгөт допплерт ЭХО аппарат,зөөврийн ЭХО аппарат зэрэг сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Тус тасаг нь бөөр, шээс ялгаруулах тогтолцооны өвчин эмгэгийн үеийн  шинжилгээг дэлхийн стандартад нийцсэн лабораторийн нөхцөлд хамгийн сүүлийн үеийн анализаторуудаар чанарын өндөр түвшинд оношлож эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.

Онош тодруулах болон баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтанд орох зэрэг зорилгоор тус тасгийн эмч нарт хандаж болно.

Манай тасаг нь бөөр шээс ялгаруулах тогтолцооны дараах өвчин эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

  • Анхдагч цочмог болон архаг гломерулонефрит
  • Хоёрдогч гломерулонефрит
  • Анхдагч, хоёрдогч цочмог болон архаг пиелонефрит
  • Жирэмсний пиелонефрит
  • Интерстициал нефрит
  • Амилоидоз
  • Чихрийн шижин
  • Тулай
  • Васкулитын нефрит
  • Ревматоид артритын нефропати
  • Люпус нефрит
  • Склеродермийн нефропати
  • Миеломын нефропати

Мөн үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран халамжлагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Бөөрний чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Насжилттай холбоотой бөөр, шээс ялгаруулах тогтолцоонд гарах өөрчлөлт
  • Жирэмслэлтэй холбоотой бөөр, шээс ялгаруулах тогтолцоонд гарах өөрчлөлт
  • Бөөрний архаг өвчтэй хүнд өвчний хоёрдогч буюу сэдрэлтээс урьдчилан сэргийлэлт, бөөр хамгаалах чиглэлээр тус тус зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст өглөөгүүр нүд цэлхийж хавагнах, бүсэлхийгээр хөшиж өвдөх, шээс үнэртэй болж хөөсрөх, цустай шээх, шээсний хэмжээ өөрчлөгдөх, даралт ихсэх, хөлийн шилбээр хавагнах зэрэг шинжүүдээс илэрвэл бөөрний  эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл