Дотоод шүүрэл


Тус тасаг нь дотоод шүүрлийн тогтолцооны өвчин, эмгэгийн оношилгоо, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.

Чихрийн шижин болон бамбай булчирхайн эмгэгийн үеийн шинжилгээг эмнэлгийн өөрийн лабораторид хамгийн сүүлийн үеийн анализаторууд ашиглан хийдэг тул оношилгоо баталгаатайн дээр хурдан шуурхай үйлчлэх боломжтой.

Дотоод шүүрлийн тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

  • Чихрийн шижин
  • Жирэмсэн үеийн чихрийн шижин
  • Бамбайн үрэвсэлт өвчин 
  • Иод дутагдлын эмгэг
  • Тархмал хордлогот бахуу
  • Зангилаат бахуу
  • Бамбайн дутагдал
  • Жирэмсэн үеийн бамбайн эмгэг
  • Бамбайн хавдар
  • Бөөрний дээд булчирхайн эмгэгүүд
  • Бамбайн дайвар булчирхайн эмгэгүүд
  • Өнчин тархины эмгэгүүд
  • Ясны сийрэгжилт

Онош тодруулах болон баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтанд орох зэрэг зорилгоор тус тасгийн эмч нарт хандаж болно.  

Мөн үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран халамжлагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Чихрийн шижин өвчний урьдал үеийн хяналт
  • Чихрийн шижин өвчний өөрийн хяналт (сахарын хяналт, хүндрэлийн ажиглалт, хоолны зөвлөгөө) - ын сургалт
  • “Диабетын хөл”-ийн хяналт

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүс шалтгаангүй хэт их таргалах, турах, ам цангах, их шингэн уух, багалзуур орчим аажим томрох, нүд бүлтийх, яс хугарамтгай болох, удаан хугацаагаар ядарч сульдах зэрэг шинжүүдээс илэрвэл дотоод шүүрэл, булчирхайн эмгэг судлалын эмчид үзүүлэхийг зөвлөж байна. 

Тусламж үйлчилгээ

Эмч мэргэжилтнүүд

Баасандоржийн БАТЖАРГАЛ

Дотоод шүүрлийн булчирхайн эмч

Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл