Дурангийн тасаг


Интермед эмнэлгийн дурангийн тасаг нь хоол боловсруулах дээд, доод зам болон амьсгалын дээд замын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үеийн оношлогоо болон эмчилгээг хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд, найдвартай сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж байна.

Манай эмнэлгийн дурангийн тасаг нь Япон улсын “OLYMPUS” фирмийн сүүлийн үеийн загвар болох EXERA-III дурангийн иж бүрдэлээр бүрэн тоноглогдсон.  Мөн дурангийн хагалгаа болон ажилбарт зориулагдсан Герман улсын “ERBE” фирмийн VIO 300C загварын Аргон түлэгч бүхий коагуляцын аппаратыг эмчилгээ, оношлогоондоо ашиглаж байна. Тус тасаг нь Герман улсад үйлдвэрлэсэн INNOVA E3 DH загварын дуран ариутгагч,Япон улсын “OLYMPUS” фирмийн Ultrasonic багаж хэрэгслийн ариутгагч,Герман улсын “MMM” фирмийн Formomat PL 349-1 загварын хийн ариутгагч төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд  өрөө, тасалгааны агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаан нь  европ стандартаар хийгдсэн онцлогтой.

Манай тасаг нь дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Оношилгоо
  • Эмчилгээ
  • Яаралтай тусламжийн үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

ОНОШИЛГОО

  • Улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний дурангийн шинжилгээ
  • Хүүхдийн эндоскопи
  • Шулуун, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
  • Цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн дурангийн шинжилгээ
  • Цөс, нойр булчирхайн замын оношилгоо
  • Эдийн болон наалдацын шинжилгээ авах
  • Гуурсан хоолойн шүүрлийн бактерлогийн шинжилгээ авах

ЭМЧИЛГЭЭ

  • Ур авах
  • Эрт үеийн хавдрын үед салст хуулах
  • Цөс, нойр булчирхайн замын эмчилгээ
  • Улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судас боох
  • Улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судсанд хатууруулах тариа хийх
  • Хоол боловсруулах замын нарийсал тэлэх
  • Хоол боловсруулах замын нарийсалд тэлэгч тавих
  • Ахалазын үед баллоноор тэлэх болон ботокс тарих
  • Аргон плазм коагуляцаар түлэх эмчилгээ
  • Ходоодыг нэвт хаймсуурдах
  • Дурангийн тураах эмчилгээ

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  • Хоол боловсруулах болон амьсгалын замын цус алдалтыг зогсоох эмчилгээ 
  • Түлэх
  • Тарих
  • Хавчаар тавих
  • Судас боох
  • Аргон плазм коагуляцаар түлэх эмчилгээ
  • Хоол боловсруулах болон амьсгалын замаас гадны биет авах
  • Мэс заслын үеийн дурангийн шинжилгээ
  • Төвөгтэй тохиолдолд цагаан мөгөөрсөн хоолойд интубацын гуурс тавих

Эмч мэргэжилтнүүд

Лувсанжамбын ГАН-ОРШИХ

Дурангийн эмч

Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл