Зүрх судас


Интермед эмнэлгийн Зүрх, судасны тасагт зүрхний эхо,ачаалалтай бичлэг (тредмил тест), холтер 24 цагийн зүрхний бичлэг,зүрхний компьютерт томографи, зүрхний MRI зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан оношилгоо, эмчилгээг олон улсын стандартын дагуу хийх нарийн мэргэшсэн, олон жилийн дадлага туршлага бүхий чадварлаг эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. 

Манай зүрх, судасны тасаг нь дараах өвчин, эмгэгийг оношлон эмчилж байна. Үүнд:

  • Титэм судасны өвчин (зүрхний бах, зүрхний шигдээс, титмийн архаг цусан хангамжийн дутагдал)
  • Кардиомиопати (тэлэгдлийн, зузааралт, рестриктив)
  • Цусны даралт ихсэлтийн үеийн зүрхний өвчин
  • Миокардит
  • Халдварт эндокардит 
  • Зүрхний хавхлагын өвчин
  • Зүрхний төрөлхийн гажиг
  • Зүрхний хэрэх өвчин
  • Үнхэлцгэн хальсны эмгэгүүд
  • Зүрхний дутагдал
  • Зүрхний хэм алдагдал
  • Уушгины артерийн даралт ихсэлт 

Танд болон таны ойр дотны хүмүүст амьсгаадах, амьсгал давхцах, бачуурах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, хүзүүгээр хөших, шилбээр хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд зүрх, судасны мэргэшсэн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.    

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл