Лаборатори


Интермед эмнэлгийн лабораторийн тасаг нь Клиник лаборатори, Молекул биологи, Нян судлал, Эд эсийн лабораторийн цогц үйлчилгээндээ Японы Sysmex, Швейцарын Roche, Германы Leica, Францын Biomerieux брэндийн хамгийн сүүлийн үеийн анализаторуудыг ашиглаж байна. Тус тасгийн нарийн мэргэшсэн эмч, техникчдийн баг өдөр бүр 24 ЦАГИЙН турш үйл ажиллагаа явуулж, түргэн  шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлж байна.

Манай лабораторийн тасаг нь чанарын дотоод хяналтыг тогтмол хийхийн зэрэгцээ Азийн лабораториудын чанарын хяналтын тогтолцоонд хамрагдсанаар өөрийн эмнэлэг дээр хийгдсэн шинжилгээнд хөндлөнгийн чанарын хяналт хийлгэж чанарын баталгааг хангаж ажиллаж байна.

Манай тусламж үйлчилгээ :

  • Клиник лабораторийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээ
  • Нян судлалын шинжилгээ
  • Эд, эсийн шинжилгээ

Тусламж үйлчилгээ

КЛИНИК ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ

  • Цусны ерөнхий шинжилгээ (23 үзүүлэлт, цагаан эсийг 5 төрлөөр)
  • Бүлэгнэлтийн шинжилгээ
  • Цусны ABO бүлэг, резус бүлэг, хувийн тохироо тодорхойлох
  • Биохимийн шинжилгээ: Элэг цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа, зүрхний эмгэг, нүүрс усны солилцоо, өөх тосны солилцоо,  үе мөчний эмгэг, цус багадалтыг илрүүлэх,  электролитууд
  • Цусны хийн шинжилгээ
  • Цус болон шээсний осмос чанар тодорхойлох 
  • Шээсний ерөнхий шинжилгээ (24 үзүүлэлтээр)
  • Шээсэнд гемосидерин, порфирин, хорионы гонадотропин, Бенс-Жонсын уураг, иод тодорхойлох
  • Биеийн шингэнүүдийн ерөнхий шинжилгээ
  • Өтгөнд далд цус илрүүлэх
  • Иммунологийн шинжилгээ:  Элэгний вирусын маркерууд, хавдрын маркерууд, зүрхний маркерууд, ясны маркерууд, бамбай булчирхайн үйл ажиллагаа, бөөрний дээд булчирхайн эмгэг, холбогч эдийн эмгэг, бэлгийн дааврууд, ходоодны хеликобактерийн антиген өтгөнд тодорхойлох, ургийн эрт үеийн гажиг илрүүлэх, ургийн халдвар (TORCH), дархлалын үзүүлэлтүүд, ДОХ–ын шинжилгээ
  •  Серологи шинжилгээ: Тэмбүү илрүүлэх (RPR, TPHA)

МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ

  • Элэгний вирус тоолох шинжилгээ (HCV-RNA, HBV-DNA,HDV-RNA)  
  • БЗДХ–ын молекул биологийн шинжилгээ (заг хүйтэн, хламиди, микоплазм, уреаплазм, гарднерелла, хүний папиллома вирус)

НЯН СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ

  • Төрөл бүрийн эмнэлзүйн сорьцонд нян, мөөгөнцөр өсгөвөрлөж антибиотик мэдрэг чанар тодорхойлох
  • Өтгөнд шимэгч хорхойн өндөг, ротавирус, аденовирус илрүүлэх шинжилгээ 
  • Үтрээний наалдацын микроскоп шинжилгээ
  • Жирэмсэн үед В бүлгийн стрептококк илрүүлэх 
  • Арьс, үс, хумсанд мөөгөнцөр илрүүлэх шинжилгээ

ЭД, ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ

  • Эмгэг үүсгэврийг бүтнээр нь болон хэсэгчлэн шинжлэх
  • Нарийн болон бүдүүн зүүний хатгалтаар авсан эдийн шинжилгээ
  • Эсийн шинжилгээ (умайн хүзүү, хөх, бамбай булчирхай, тунгалгийн булчирхай, шээс, үений шингэн, хэвлийн болон цээжний хөндийн шингэн гэх мэт)
  • Уушги, улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн шулуун гэдэс, давсаг, түрүү булчирхай зэрэг эрхтний дурангаар авсан эдийн шинжилгээг өндөр нарийвчлалтай хийж байна. 

Эмч мэргэжилтнүүд

Алтангэрэлийн ДЭЛГЭРМӨРӨН

Лабораторийн тасгийн эрхлэгч

Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Бат-Очирын ОЮУН-ЭРДЭНЭ

Эмгэг судлаач эмч

АУ-ны магистр, Эмгэг судлалын профессор, Зөвлөх зэргийн эмгэг судлаач

Танилцуулга үзэх

Эрэндэрэгийн МӨНХТУЯА

Лабораторийн эмч, Нян судлаач

Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Мөнхдэлгэрийн ЖИЖГЭЭ

Эмгэг судлаач эмч

Анагаах ухааны доктор

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл