Мэдрэл


Интермед эмнэлгийн мэдрэлийн тасаг нь насанд хүрэгсдийн болон 12 дээш насны хүүхдийн мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг нейрофизиологийн болон нейрорадиологийн оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан олон улсын стандартын дагуу оношлон, зөвлөгөө өгч, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн архаг эмгэгтэй өвчтөнийг хяналтандаа авч, зөвлөгөө өгч байна.

Мэдрэлийн тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношилж, эмчилж зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Тархины судасны хурц  болон архаг эмгэгүүд  (тархины цус  харвалт, тархины шигдээс)
  • Толгой өвдөлт
  • Эпилепси, уналт таталт
  • Захын мэдрэлийн эмгэгүүд 
  • Нурууны өвдөлт
  • Төв мэдрэлийн тогтолцооны үрэвслийн эмгэгүүд
  • Тархмал хатуурал
  • Хөдөлгөөний тогтолцооны өвчнүүд  
  • Мэдрэл –булчингийн өвчнүүд   
  • Гавал тархины гэмтэл
  • Тархи нугасны хавдрын оношилгоо 

Бид доорх шинжилгээний аргуудыг оношилгоонд ашиглаж байна. Үүнд : 

  • Японы Nihon Kohden фирмийн EEG-1200 маркийн видео бичлэг бүхий тархины цахилгаан бичлэгийн аппарат
  • Японы Nihon Kohden фирмийн мэдрэл, булчингийн бичлэгийн аппарат 
  • Германы DWL фирмийн тархины судасны өнгөт допплерографи зэрэг сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг оношилгоондоо ашиглаж байна. 

Толгой өвдөх, толгой эргэх, тэнцвэр алдагдах, нойр хямрах, үе үе ухаан алдаж унах, нүүр муруйх, ууц, нуруу өвдөх, булчин сулрах болон чангарах зэрэг шинж илэрвэл мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.  Мөн онош тодруулах болон баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтанд орох шаардлагатай бол тус тасгийн эмч нарт хандана уу.

Тусламж үйлчилгээ

Эмч мэргэжилтнүүд

Лувсанноровын ОТГОНБАЯР

Мэдрэлийн эмч

Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч

Танилцуулга үзэх

Цогтсэргэлэнгийн ОЮУНГЭРЭЛ

Мэдрэлийн эмч

Тэргүүлэх зэргийн эмч

Танилцуулга үзэх

Дамдинсүрэнгийн БАЯСГАЛАН

Мэдрэлийн эмч

Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл