Мэс засал


Тус тасагт ерөнхий, хэвлийн дурангийн, судасны, хавдрын болон эрхтэн шилжүүлэх мэс заслаар мэргэшсэн чадварлаг эмч нарын баг Евро стандартын дагуу бүрэн тоноглогдсон, агаарын ламинар урсгал бүхий нэг минутад 300-гаас дээш удаа агаарыг сэлгэж, шүүж ариутгадаг вакум хагалгааны орчинд мэс заслын тусламж үйлчилгээг хүргэнэ.

Интермед эмнэлгийн мэс заслын тасаг нь “Minimally Invasive” буюу хөнөөл хамгийн багатай, өвчтөнд гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн мэс заслын аргаар элэг, цөс, дэлүү, нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, бөөр, ивэрхий, мухар олгойн хагалгаа, мөн хоол боловсруулах эрхтэн системийн хавдрын хөнгөвчлөх хагалгаа зэрэг хэвлийн хөндийн мэс заслуудыг хийж байна.

Хэвлийгээр хүчтэй өвдөх, халуурах, бөөлжих, өтгөн саатах, арьс салст шарлах, дал мөрөөр дамжиж өвдөх, хэвлий болон цавь орчим овоож хавдах, шулуун гэдэснээс цус гарах, цагаан мах эргэх, хөлийн судас бүдүүрэх, хөхөнд үүсгэвэр тэмтрэгдэж  хөндүүрлэх, ганц хуруудах, хумс шигдэх, арьс салстад үүсгэвэр, хатиг, буглаа гарах зэрэг шинжүүдээс илэрвэл мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Тусламж үйлчилгээ

  • Ерөнхий мэс заслын тасаг төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг эмчилгээ оношлогооны стандартын дагуу үзүүлнэ.
  • Мэс заслын амбулаторын хэсэг нь үзлэг, боолт, ерөнхий мэс засал,  цээжний хөндий, уушиг, улаан хоолой, элэг, цөс, нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, бамбай булчирхай, хөх, бөөр-шээс ялгаруулах зам, хошногоны эмгэгүүд,ивэрхий, цээжний болон хэвлийн дурангийн  мэс заслаар мэргэшсэн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгнө.
  • Хоол боловсруулах эрхтэн систем, элэг, нойр булчирхай, хөх, бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдрын нотолгоонд суурилсан хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслаар хийнэ.
  • Цөсний чулуужих өвчин, мухар олгойны хурц үрэвслийн мэс заслыг 100% дурангийн аргаар хийнэ
  • Өдрийн мэс заслаар зөөлөн эдийн үүсвэр /ур, ургацаг/ хатиг, буглаа, ганц хуруутах, шигдсэн хумсны эмчилгээ хийнэ.

Эмч мэргэжилтнүүд

Цийрэгзэнгийн ЭНХ-АМГАЛАН

Мэс заслын тасгийн эрхлэгч

Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Наранхүүгийн БАТСАЙХАН

Мэс заслын эмч

Тэргүүлэх зэргийн эмч

Танилцуулга үзэх

Алтангэрэлийн БОЛД

Цээжний хөндийн мэс заслын эмч

Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Батболдын ДӨЛГӨӨН

Бөөр шээсний замын мэс заслын эмч

Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл