Радиологи


Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмч, техникчдийн баг нь өндөр хөгжилтэй орнуудад мэргэшсэн, туршлагатай хамт олон бөгөөд хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар таны аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд олон улсын стандартад нийцсэн чанартай оношилгоо, эмчилгээг хийж байна.

Манай тасаг нь дэлхийд тэргүүлэгч SIEMENS брэндийн 2013 онд үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадал бүхий тоног, төхөөрөмжүүдээр тоноглогдсон:  

  • Соронзон Резонанс Томографи (MRI)
  • Компьютер Томографи (CT)                          
  • Хөхний рентген аппарат (Mammography)
  • Рентген аппарат (DR)             
  • Ясны сийрэгжилтын аппарат (BMD)                         
  • Өнгөт, допплер эхо аппарат              
  • Зөөврийн эхо аппарат
  • Хагалгааны зөөврийн рентген аппарат (C-arm)                                            
  • Шүдний дэлгэмэл рентген аппарат                                                                

Манай тасгийн бүх аппаратууд тоон системийн технологид суурилсан тул шинжилгээний дүрст мэдээлэл болон  дүгнэлтийг эмнэлгийн дотоод цахим сүлжээгээр дамжуулан эмчид тухайн агшинд нь хүргэдэг.

Мөн шинжилгээний мэдээлэл нь эмнэлгийн серверт 70 жил хүртэл хугацаагаар хадгалагдах тул та хэдийд ч ирж шинжилгээнийхээ хариу болон зургыг CD, хальсан дээр хэвлүүлэн авах боломжтой. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгүүдээс оношийн баталгаажуулалт авах бүрэн боломжтой.

Манай тасгийн зарим тоног төхөөрөмжийн хүчин чадал :

  • Соронзон Резонанст Томографи (MRI)
  • Компьютерт Томографи (CT)
  • Хөхний рентген аппарат (Mammography)

Тусламж үйлчилгээ

СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИ (MRI)

SIEMENS компанийн Magnetom брэндийн 1.5T (тесла) хүчин чадалтай тус аппарат бүтэн биеийн мэдээлэл хүлээн авагч (coil)-ыг ашиглах болсноор үйлчлүүлэгчийн шинжилгээ хийлгэх хугацааг 2 дахин бууруулах боломж олгодог.

Энэхүү шинэ загварын MRI аппаратыг ашигласнаар Монголд анх удаа дараах шинжилгээнүүдийг шинээр нэвтрүүлж байна. Үүнд :

  • Мэдрэлийн ширхэгүүдийн замын илрүүлэлт (DTI Tractography)
  • 4D судасны оношлогоо (TWIST 4D MRA)
  • Хавдарын үсэрхийллийн илрүүлэлт (REVEAL Metastasis screening)
  • Орон зайн өндөр ялгаралтай цусан хангамжийн тархалтын дүрслэл (ASL High spatial resolution perfusion)
  • Хөдөлгөөнд мэдрэг бус техник (BLADE Motion insensitive)

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ (CT)

SOMATOM-PRESPECTIVE загварын 128 зүслэгт Компьютер Томографийн аппарат нь EMode технологид суурилагдсан шинэ загвар бөгөөд үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал нь бусад загваруудтай харьцуулахад 60 хувь бага, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангадаг тул эмзэг болон бага насны хүүхдийн зураг авахад илүү тохиромжтой юм. Уг аппарат нь одоогоор манай улсад ашиглаж буй хамгийн хурдан аппаратын бөгөөд секундийн 1/3-тэй тэнцэх хугацаанд 128 цуврал зураг гарган зүрхний цохилт хооронд зураг авснаар титэм судасны нарийсалын зэрэг болон шохойжилтын үнэлгээг хийж зүрхний шигдээс өвчинд өртөх эрсдлийг эрт үед нь тодорхойлох боломж олгодог.

ХӨХНИЙ РЕНТГЕН АППАРАТ (MAMMOGRAPHY)

Энэхүү аппарат нь ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал 30 хувиар бага, илүү өндөр нарийвчлалтай зураг авахаас гадна автомат мэдрэгчтэй тул үйлчлүүлэгчид өвдөлт бага өгдөг.

 

Эмч мэргэжилтнүүд

Эрдэнэболдын УНДРАХ-ЭРДЭНЭ

Радиологийн тасгийн эрхлэгч

ШУ-ны магистр, ахлах зэргийн радиологийн эмч

Танилцуулга үзэх

Хүрэлсүхийн ХУЛАН

Радиологийн эмч

Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх

Буриадын ОНОНЧИМЭГ

Дүрс оношилгооны эмч

Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх

Дүйсенбийн ЗАЯА

Радиологийн эмч

Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл