Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв


Эрт зөв оношлуулж эрүүл мэндээ хамгаалъя !

Интермед эмнэлгийн Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төв нь өндөр хөгжсөн орнуудад мэргэшсэн чадварлаг эмч, мэргэжилтнүүд, оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий орчин үеийн цогцолбор юм. Монгол Улсад анх удаа олон улсын JCI магадлан итгэмжлэлийн шалгуурыг давсан эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төв хувь хүн танд болон танай гэр бүл, дотны хүмүүс, ажлын хамт олонд таарсан багц шинжилгээнд тав тухтай орчинд нэг өдрийн дотор хийлгэх боломжийг бүрдүүлж байна.

Аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, хавдар ба далд явцтай бусад өвчин эмгэгийг эрт илрүүлж, бүрэн эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой. Өөрийн эрүүл саруул амьдрах байдлыг тодорхойлуулах нь урт удаан наслах итгэл, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ. Мөн өөрийн хийж буй ажил мэргэжилдээ эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхээ тодорхойлж чадна.

Албан байгууллагаараа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажил таслалтыг багасгах, үр бүтээлтэй ажиллахад чухал нөлөө болдог.

Бид өвдөхөөс нааш өөрийгөө эрүүл хэмээн үзэж, тэр бүр эмнэлэгт ханддаггүй. Гэвч орчин үеийн амьдралын буруу хэвшил, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөны хомстол, агаарын бохирдол, амьдарч, ажилч байгаа орчноос хамаарсан стресс, бухимдалын улмаас өөрт мэдэгдэхгүй, мэдрэгдэхгүй өвчтэй болох тохиолдол цөөнгүй байдаг.

2016 оны тоо баритаар хүн амын нас баралтын тэргүүлэх 5н шалтгаанд:

  • Зүрх, судасны тогтолцооны өвчин (10,000 хүн амд 17.45)
  • Хавдар (10,000 хүн амд 13.41)
  • Өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан (10,000 хүн амд 7.87)
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчин (10,000 хүн амд 3.90)
  • Амьсгалын тогтолцооны өвчин (10,000 хүн амд 2.26) орж байна.

Шинээр оношлогдож буй хорт хавдрын 78.8% нь өвчнийхөө III, IV үе шатанд орсон үедээ оношлогдож, төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандсан байдаг. Нийт нас барсан хүн амын 85.4 хувь нь анх оношлогдсоноосоо хойш 1 жил хүртэлх хугацаанд амьдарсан байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушиг, гуурсан хоолойн хорт хавдрын нас баралт тэргүүлэх шалтгаан болж байна.

Иимд “Эрүүл хувь хүн” та ч гэсэн жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар энэ бүхнээс өөрийг болон өөрийн гэр бүл, дотны хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх, хянах боломжтой ба өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм.

Манай Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвийн давуу тал:

  • Нэг цэгт төвлөрсөн тасаг нэгжийн зохион байгуулалттай
  • Хувь хүний онцлог, зовиурт тулгуурласан багцын шинжилгээний өргөн сонголттой 
  • Мэргэжлийн чадварлаг, найрсаг багийн хурдан шуурхай, чанартай үйлчилгээтэй

Тусламж үйлчилгээ

Эрэгтэй □ Эмэгтэй □                                                                                                                                                                     /төгрөгөөр/

Энгийн

Basic

25 хүртэлх насны хүмүүс хүйс харгалзалгүй 2 жилд 1 удаа энэхүү багц шинжилгээг хийлгэж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохино.

Энгийн багц-1   199.000₮

Энгийн багц-2   367.000₮

Үндсэн

Standard

25-аас дээш насны эсвэл хөнгөн зовиур илэрсэн аль ч насны хүмүүст энэхүү багц шинжилгээг сонгохыг зөвлөж байна. Мөн энэ багц дээр зовиураас шалтгаалж ЧИГЛЭСЭН багцыг нэмэлтээр сонгож, нарийвчилсан шинжилгээ хийлгэх боломжтой. 

Эрэгтэй  578.000₮

Эмэгтэй  641.000₮

Сонгодог

Classic

25-аас дээш насны ходоодны ямар нэгэн зовиур илэрсэн, өмнө нь ходоодны дурангийн шинжилгээгээр өөрчлөлттэй гарч байсан, удамд нь ходоодны өвчлөлийн өгүүлэмжтэй аль ч насны хүмүүс хийлгэж болно. Эрэгтэй 880.000₮
Эмэгтэй 980.000₮

Тусгай

Special

 

40 хүртэлх насны хүмүүст зориулсан нэлээд дэлгэрэнгүй шинжилгээний багц бөгөөд насны онцлогыг харгалзан зохих шинжилгээнүүдийг оруулж өгсөн нь энэ багцын онцлог юм.

Эрэгтэй  1.530.000₮

Эмэгтэй  1.830.000₮

Бүрэн

Comprehensive

40-өөс дээш насны хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг нарийвчлан тодорхойлох, хавдар болон түүний урьдал өвчин эмгэгийг оношлох,  илрүүлэхэд шаардлагатай бүхий л шинжилгээнүүдийг багтаасан цогц үйлчилгээ юм.

Эрэгтэй  3.210.000₮

Эмэгтэй  3.590.000₮

 

ЧИГЛЭСЭН БАГЦ ШИНЖИЛГЭЭ

 

 

 

Чиглэсэн багц шинжилгээ

 

Эмэгтэйчүүдийн багц

823.000₮

Зүрх судасны багц 1

529.000₮

Зүрх судасны багц 2

1.285.000₮

Хоол боловсруулах эрхтний багц

 1.236.000₮

 

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН БАГЦ ШИНЖИЛГЭЭ

 

 

 

Сургууль, цэцэрлэгийн
насны хүүхдүүдэд
зориулсан багц
шинжилгээ

 

Цэцэрлэгийн магадалгаа

20.000₮

Цэцэрлэгийн нас (2-5 нас)

155.000₮

Сургуулийн нас (6-12 нас)

198.000₮

Өсвөр нас (13-16 нас)

 222.000₮

 

Багцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг : 

1.  7701-1111 утсаар

2. Info@intermed.mn цахим шуудангын хаягаар 

3. Манай Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвд өөрийн биеэр ирж мэдээлэл авах 

4. Байгууллагын багцтай холбоотой мэдээллийг ажлын цагаар 8008-1919 утсаар лавлана уу.

Эмч мэргэжилтнүүд

Дарьсүрэнгийн АРИУНЖАРГАЛ

Урьдчилан сэргийлэх төвийн эмч, Дотоод шүүрлийн булчирхайн эмч

Танилцуулга үзэх

Дашдондогийн ЦЭДЭВСҮРЭН

Урьдчилан сэргийлэх төвийн эмч, Эмчилгээний хоол зүйч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл