Уушги


Манай Интермед эмнэлгийн уушгины тасаг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий  аппарат тоног төхөөрөмж ашиглан уушгины өвчин эмгэгүүдийг чанарын өндөр түвшинд оношлон, эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ танд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.

Манай тасгийн эмч мэргэжилтнүүд уушги, амьсгалын замын дараах өвчин эмгэгүүдийг оношлон эмчилж байна. Үүнд:

  • Амьсгалын дээд замын эмгэгүүд
  • Гуурсан хоолой, гуурсанцарын эмгэгүүд
  • Гуурсан хоолойн багтраа
  • Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
  • Уушгины хатгалгаа
  • Уушгины буглаа
  • Уушгины завсрын эдийн эмгэгүүд
  • Гялтан хальсны эмгэгүүд
  • Уушги зүрхний хам шинж

Мөн танд дараах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Үүнд :

  • Тамхинаас хэрхэн гарах зөвлөгөө
  • Уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Гуурсан хоолойн багтраа өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлэх, хяналт, сэдэрсэн тохиолдолд авах анхны арга хэмжээ
  • Уушгины архаг өвчний сэдрэлээс хэрхэн сэргийлэх талаар тус тус зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгаадах, хөлрөх, хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрвэл уушигны эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл