Хоол боловсруулах эрхтэн судлал


Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээнд хэвлийн өнгөт эхо, хоол боловсруулах эрхтэний уян дуран, дуран – рентгений хавсарсан шинжилгээ: ЭРХПГ, коюпьютер томограф, MRI зэрэг оношлогооны томоохон тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Тус тасаг нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношлогоо,  эмчилгээг амбулатор, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.

Онош тодруулах болон баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтанд орох зэрэг зорилгоор тус тасгийн эмч нарт хандаж болно.

Манай тасаг нь хоол боловсруулах тогтолцооны дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

  • Зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Хоол боловсруулах эрхтэний цус алдалтын үеийн яаралтай тусламж, үйлчилгээ
  • Хоол боловсруулах эрхтэний хорт хавдарын урьдал эмгэгийг илрүүлэх,хянах
  • Уян дурангийн оношилгоо,эмчилгээ болон судасны тэжээл эмчилгээ

Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүст хоолны дуршил өөрчлөгдөх, зарим хоол таарахгүй болох, цээж гашуу оргих, ходоод гэдэс цанхайх, нухах, өвдөх, баруун дал мөрөөр дамжин өвдөх, хоолны шингэц муудах, арьс салст шарлах эсхүл харлах, суулгах, өтгөн хатах, өтгөн цустай эсхүл боловсрогдоогүй хоолтой гарах зэрэг шинжүүдээс илэрвэл энэ тасгийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Тусламж үйлчилгээ

ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ

  • Улаан хоолойн үрэвсэлт эмгэг
  • Хелико-нянгийн шалтгаант ходоодны үрэвсэл
  • Ходоодны шархлаа
  • Кроны өвчин
  • Бүдүүн гэдэсний шархлаат өвчин
  • Цөсний хүүдийн үрэвсэл
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Элэгний үрэвсэл
  • Элэгний цирроз
  • Элэгний өөхжилт
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны  хямрал  

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ЦУС АЛДАЛТЫН ҮЕИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, АСАРГАА СУВИЛГАА

  • Ходоод, гэдэсний шархнаас цус алдах
  • Улаан хоолойн венийн судас хагарах

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ХОРТ ХАВДРЫН УРЬДАЛ ЭМГЭГИЙГ ИЛРҮҮЛЭХ, ХЯНАХ

  • Вирүст гепатит ба элэгний хатуурал
  • Хеликонянт  хатингирт гастрит
  • Архаг нойр булчирхайн үрэвсэл
  • Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
  • Кроны өвчин
  • Баррет улаан хоолой

УЯН ДУРАНГИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ БА СУДАСНЫ ТЭЖЭЭЛ ЭМЧИЛГЭЭ

  • Уян дурангийн оношлогоо, эмчилгээ:
  • Улаан хоолой тэлэх, стент  эмчилгээ
  • Судас боох эмчилгээ
  • Цус тогтоох эмчилгээ
  • Ходоод, дээд гэдсэнд тэжээлийн  гуурс тавих
  • Цөсний ерөнхий суваг сэтгэх, тэлэх
  • Эрт үеийн хавдрын оношлогоо
  • Энтерал ба судасны тэжээл эмчилгээ:
  • Өвчтөний бодисын солилцоо, хэрэгцээг үнэлэх
  • Тэжээл эмчилгээг хийх, хянах

Эмч мэргэжилтнүүд

Цэрэнчимэдийн САРАНТУЯА

Хоол боловсруулах эрхтний эмгэг судлаач эмч

Анагаах ухааны доктор, дэд профессор

Танилцуулга үзэх

Батмөнхийн ЭНХЖАРГАЛ

Дотрын тасгийн эрхлэгч, Хоол боловсруулах эрхтний эмгэг судлаач эмч

Анагаах ухааны доктор

Танилцуулга үзэх

Гидаагаяагийн САРАНТУЯА

Хоол боловсруулах эрхтний эмгэг судлаач эмч

Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл