Чих, хамар, хоолой


Интермед эмнэлгийн Чих Хамар Хоолой (ЧХХ)-н тасаг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн чих, хамар, хоолойн өвчин, эмгэгийг Германы “Otopront” брэндийн “Basic plus” иж бүрдэл болон уян, хатуу дуран ашиглан оношилгоо, эмчилгээг хийж байна.

Чих хамар хоолойн тасаг нь  дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.Үүнд:

Үзлэг, шинжилгээ, зөвлөгөө:

  • Ерөнхий болон нарийвчилсан үзлэг, зөвлөгөө
  • Сонсголын бичлэг
  • Тимпанометрийн шинжилгээ
  • Хамрын хөндийн дурангийн оношилгоо
  • Төвөнхийн уян дурангийн оношилгоо
  • Рентген зураг авалтууд

Эмчилгээ, мэс ажилбарууд:

  • Нармайн болон тагнайн гүйлс авах мэс засал
  • Хамрын хөндий ба дайвар хөндийнүүдийн дурангийн мэс засал
  • Хамрын таславч тэгшлэх ба самалдагын пластик хагалгаа
  • Хатиг буглаа нээх, зүсэлт, боолт хийх
  • Гадны биет авах, цус тогтоох, гэмтлийн үеийн яаралтай тусламж
  • Эмийн эмчилгээ

Хоолой өвдөх, хөндүүрлэх, сөөх, гүйлсэн булчирхай томрох, идээлэх, гунших, унтахад хурхирах, хамар битүүрэх, эвгүй үнэр байнга үнэртэх, хуурайших, хамраас цус тогтмол гоожих, чих өвдөх, дүлийрэх, булга гарах, чих шуугих, хамар болон чихний гэмтэл, гадны биет оруулах зэрэг тохиолдолд чих хамар хоолойн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. 

Тусламж үйлчилгээ

Эмч мэргэжилтнүүд

Доржсүрэнгийн САРАНТУЯА

Чих хамар хоолойн эмч

Анагаах Ухааны Магистр, Тэргүүлэх зэргийн эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл