Эх барих, эмэгтэйчүүд


Интермед эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн мэргэшсэн их эмч, эх баригч, сувилагч нарын баг нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний стандарт удирдамжийн дагуу олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг орчин үеийн аппарат тоног төхөөрөмж ашиглан үзүүлж байна.  

Манай тасгийн эмч, мэргэжилтнүүд нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Жирэмсэн үеийн тусламж үйлчилгээ
  • Төрөх үеийн болон төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ
  • Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ 
  • Эх барих эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээ

Танд болон таны ойр дотны хүмүүст жирэмсний эрт ба хожуу үеийн шинжилгээ, оношилгоо хийлгэх, жирэмсний хяналтанд хамрагдах,мэргэжлийн зэрэгтэй их эмч нарын хяналтанд тав тухтай, аюулгүй орчинд төрөх, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна. 

Хэрэв охид, эмэгтэйчүүдийн биений юм хямрах, үтрээгээр хэвийн бус ялгадас гарах, хэвлийгээр өвдөх, шээс задгайрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл манай тасгийн эмч нарт хандана уу . 

Мөн гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах орчин үеийн аргуудын талаар зөвлөгөө өгч, таны сонголтыг үндэслэн умайн хөндийд ерөндөг тавих, арьсан дор суулгац суулгах зэрэг ажилбаруудыг хийнэ.

Хяналтын болон Төрөх багцын мэдээлэл

Багцын дэлгэрэнгүй задаргааг цэнхэр текст дээр дарж харна уу.

Багцын нэр

Багцын төрөл

Үнэ /Төгрөгөөр/

Төрөх багц

Төрөх замаар хэвийн төрөх багц

1,900,000

Кесар мэс заслаар төрөх багц

2,900,000

Хяналтын багц

 

Багц I (11 долоо хоногтойгоос)

1,750,000

  Багц II (20 долоо хоногтойгоос)

1,550,000

  Багц III (28 долоо хоногтойгоос)

950,000

Тусламж үйлчилгээ

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Жирэмсэн үеийн шинжилгээ, оношилгоо
  1. Ургийн гаж хөгжил (Дауны хам шинж болон бусад хромосомын гажиг)-ийн эрт илрүүлэг
  2. Жирэмсний 11-13 долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зай, ургийн хамрын яс тодорхойлох
  3. Эхийн цусанд цэлмэнгийн гонадотропин, жирэмсний хамааралт сийвэнгийн А уураг
  4. Жирэмсний 18-22 долоо хоногтойд ургийн эрхтэн системийн нарийвчилсан хэт авиан шинжилгээ
  • Эхийн цусанд дөрвөлсөн сорил хийх 
  • Жирэмсний хяналт, зөвлөгөө, дасгал хөдөлгөөн
  • Жирэмсэн үеийн эмгэг байдал (манас таталтын урьдал, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал, ургийн бүтэлт)-ыг эрт илрүүлэх, хянах, тусламж үзүүлэх
  • Жирэмсний хожуу хордлого, манас таталтын эмчилгээ, хяналт, төрөлтийн төлөвлөгөө
  • Зулбалт, өсөлтгүй жирэмсний үеийн тусламж үйлчилгээ 
  • Эрхтэн системийн эмгэгийг нарийн мэргэжлийн эмчтэй хамтран оношлох, хянах,тусламж үзүүлэх 

ТӨРӨХ ҮЕИЙН БОЛОН ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ

  • Таны хүсэлтээр төрөлтийн үеийн өвдөлт намдаалт хийнэ. 
  • Төрөлтийн үед эх болон ургийн биеийн байдлыг тогтмол хянана.
  • Та хүсвэл таны ойр дотны хүн төрөлтийн туршид тантай хамт байж, туслана.
  • Таны болон төрөх нярайн хэрэгцээнд үндэслэн цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
  • Нярайн дархлаажуулалт хийнэ. 
  • Төрсний дараах тусламж үйлчилгээ:

Хөхний арчилгаа

  • Хөхөөр хооллолтыг дэмжих
  • Хооллолт, эрүүл ахуйн дэглэм зөвлөгөө 
  • Гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө
  • Нярайн асаргаа сувилгааны талаар зөвлөгөө, сургалт хийх
  • Эхийн хүсэлтээр гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлнэ. 

ОХИД,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Охидын тусламж

  • Үтрээний үрэвслийн оношилгоо, эмчилгээ
  • Үтрээний дуран
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ 
  • Умайгаас цул алдах, биений юм алдагдах эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Үргүйдлийн оношилгоо 
  • Умайн хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ 
  • Умайн хүзүүний хавдрын урьдал, хавдрын илрүүлэг 
  • Цэвэршилтийн хам шинжийн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
  • Ясны сийрэгжилтийн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө 
  • Бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ 

МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Дэвшилтэт технологиор бүтээгдсэн хэвлийн дурангаар мэс засал хийнэ. Үүнд:

  • Үргүйдлийн үеийн оношилгоо, эмчилгээ
  • Өндгөвчний уйланхайт эмгэгийн оношилгоо, эмчилгээ
  • Умайн гаднах жирэмсний мэс засал эмчилгээ
  • Үрийн суваг боох
  • Умайг авах мэс засал

Дараах мэс засал эмчилгээг хийнэ. Үүнд:

  • Үтрээний үүдэвчийн уйланхай, буглаа
  • Үтрээний хана ба хярзангийн нөхөн сэргээх мэс засал
  • Давсаг сойх мэс засал (урологийн мэс засалч эмчтэй хамтран)
  • Умайн хүзүүний эмгэгтэй хэсгийг цахилгаанаар өөлж авах (LEEP)
  • Умайн хөндийн ургацаг, хоргүй хавдар авах
  • Умайн хоргүй хавдар (миома)авах
  • Умайг үтрээгээр болон хэвлийгээр авах мэс засал

Эмч мэргэжилтнүүд

Бямбаа ЦЭДЭНХОРОЛ

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Монгол улсын хүний гавъяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч

Танилцуулга үзэх

Доржчүлтэмийн МӨНХГЭРЭЛ

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Тэргүүлэх зэргийн эмч

Танилцуулга үзэх

Хишигсүрэнгийн БАТНАСАН

Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч

Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Түвдэннямийн БАТЦЭЦЭГ

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Анагаах ухааны магистр, Ахлах зэргийн эмч

Танилцуулга үзэх

Чойжамцийн БАТСҮРЭН

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

Анагаах ухааны доктор

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл