Хүүхэд, нярай


Интермед эмнэлгийн хүүхэд, нярайн тасаг нь 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээ, сувилгааг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тасагт олон улсын стандартын дагуу үзүүлж байна.

Тус тасаг нь шинэ төрсөн нярайг хянах, амьсгал дэмжих, фото эмчилгээ хийх болон дулаацуулах ширээг цогцоор нь шийдсэн, орчин үеийн олон улсын эмнэлгийн практикт ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт  аппарат, хэрэгслээр бүрэн тоноглогдсон юм. Мөн нярайн түнхний болон зүрх, зулайн эхо хийх, уушигны багтаамж тодорхойлох зэрэгт хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж  байна.

Хүүхдийн биеийн онцлогт тохирсон ор, сахиурын ор, хүүхэд тус бүрийн онцлогт тохирсон хоол, хүүхдийн сүүний болон хөхүүлэх өрөө, тоглоомын хэсэг зэрэг хүүхэд, эцэг эхчүүдэд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн.

Манай  тасгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдэд тохиолддог дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:

  • Эрт нярай үеийн эмгэгүүд, нярайн шарлалт
  • Сульдаа
  • Тураал
  • Цус багадалт
  • Амьсгалын дээд замын эмгэгүүд (ханиад, шуухинаа)
  • Гуурсан хоолой, гуурсанцрын үрэвсэл
  • Уушгины багтраа
  • Хатгаа
  • Суулгалт /вирусын болон нянгийн гаралтай/
  • Харшил, харшилт хам шинжүүд

Мөн эцэг, эхчүүд болон хүүхдийн асран халамжлагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна. Үүнд:

  • Нярайн асаргаа, сувилгаа
  • Эмгэгтэй хүүхдийн өвөрмөц асаргаа, сувилгаа
  • Хүүхдийн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө

Хүүхэд халуурах, ханиалгах, амьсгаадах, арьс салст нь туурах, шарлах, гэдэс нь өвдөх, суулгах, ядарч сульдах, хөлрөх, хэт их эсхүл бага жинтэй болох, хэвийн бус өсөлттэй байх гэх мэт ямар нэгэн эмгэг шинжүүд ажиглагдвал хүүхдийн мэргэшсэн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. 

Мөн өмнө нь танай хүүхдэд ямар нэгэн өвчин, эмгэг оношлогдож байсан бол оношоо баталгаажуулах, эмчилгээний сүүлийн үеийн арга, өндөр үр дүнтэй эм тариа хэрэглэх, эмчийн хяналтанд орох зэрэг зорилгоор мөн тус тасгийн эмч нарт хандаж болно.

Тусламж үйлчилгээ

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ШИНЖИЛГЭЭ

БАГЦЫН ТӨРӨЛ / PACKAGE TYPES

ҮНЭ / PRICE

БАГЦЫН ЗАДАРГАА / PACKAGE DETAILS

Цэцэрлэгийн магадалгаа
Back to school

20.000₮

Энд дарна уу / Please click here for details

Цэцэрлэгийн нас (2-5 нас)
Kindergarden age 2-5

155.000₮

Энд дарна уу / Please click here for details

Сургуулийн нас (6-12 нас)
School age 6-12

198.000₮

Энд дарна уу / Please click here for details

Өсвөр нас (13-16 нас)
Teenagers 13-16

222.000₮

Энд дарна уу / Please click here for details

 

ТАРГАЛАЛТТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БАГЦ ШИНЖИЛГЭЭ

БАГЦЫН ТӨРӨЛ / PACKAGE TYPES

ҮНЭ / PRICE

БАГЦЫН ЗАДАРГАА / PACKAGE DETAILS

Балчир нас (2-4 нас)
Toddler 2-4

225.000₮

Энд дарна уу / Please click here for details

Бага нас (5-9 нас)
Early childhood 5-9

345.000₮

Энд дарна уу / Please click here for details

Өсвөр нас (10-16 нас)
Puberty 10-16

388.000₮

Энд дарна уу / Please click here for details

Эмч мэргэжилтнүүд

Сосорбарамын ЭНХМАНДАЛ

Хүүхэд, нярайн эмч, Хүүхдийн тасгийн эрхлэгч

Тэргүүлэх зэргийн хүүхдийн эмч, Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх

Дамдинжавын ГЭРЭЛМАА

Хүүхдийн уушиг судлалын эмч

Тэргүүлэх зэргийн хүүхдийн эмч

Танилцуулга үзэх

Должинсүрэнгийн ОЮУНЧИМЭГ

Нярайн эмч

Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч

Танилцуулга үзэх

Данаажавын ЭРДЭНЭЦЭЦЭГ

Нярайн эмч

Анагаах ухааны магистр

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл