Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Интернэйшнл Медикал Сентер ХХК-ийн Интермед эмнэлэгт Эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.

Тавигдах шаардлага

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Эм импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх
  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх

Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 12 сарын 11-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Эм импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 100,000 [нэг зуун мянган] төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк: Худалдаа Хөгжлийн Банк

Дансны нэр: Интернэйшнл Медикал Сентер ХХК

Дансны дугаар: 470 002 051

Тендер өгөх

Хаяг: ХУД, 15-р хороо, АПУ ХК-ийн зүүн гар талд, Интермед эмнэлэг, 4 давхар

Огноо: 2018 оны 12 сарын 14-ний 15:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, 2018.12.17-ны өдөр хаалттай нээнэ.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл