Xачигт халдвар гэж юу вэ?

Хачигт халдвар гэдэг нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. 1990 онд ДЭМБ-ын чуулганаар хачгаар дамждаг 28 өвчин байгааг өвчний олон улсын ангилалд багтаацан байна. Дэлхий дээр хачигт халдвараар өвчлөгсдийн тоо жил бүр өсч, жилд 100000 гаруй хүн хачигт боррелиоз, үүнээс олон мянган хүн хачигт энцефалитаар тус тус өвчилдөг. Эдгээр нь европын 29 орон, Азийн 4 оронд бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь зарим улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болоод байна.

Монгол улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн билээ. Хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг нь мод ихтэй бүс нутагт тархдаг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархаж бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг байна. Монгол орны хувьд 12 аймаг 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт хачигт риккетсиозын байгалийн ГОЛОМТ тэмдэглэгдсэн байдаг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:

 Хачигт хазуулахгүйн тулд тод өнгөтэй хувцас өмсч, гар хөлөө ил гаргахгүй байх, аль болох битүү хувцас, түрийтэй гутал өмсөх.

 Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 2–3 цаг тутамд бие биеэ шалгаж хачгийг зайлуулна.

 Хачигт хазуулахгүй байх боломжтой аргуудыг сонгох, үргээгч дайжуулагч хэрэглэх,

 Хачгийг зайлуулахдаа болгоомжтой хачигны амыг /хошуу/ арьсанд үлдээхгүйгээр салгаж авах.

 Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх.

 Вакцинд хамрагдах

Интермед эмнэлэг нь эрсдэлт бүлгийн хүмүүст хачигт халдварын эсрэг үр дүнтэй ВАКЦИН санал болгож байгаа бөгөөд хэрвээ та хачгийн голомтот бүс нутгаар аялах, ажиллахаар, амрахаар явах гэж буй бол манай эмнэлэгт хандаж үйлчлүүлээрэй.

 
 
 
 
 
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл