Интермед эмнэлэг гэмтэл, согогийн тасагтай боллоо

Тус тасагт гэмтлийн бүх төрлийн мэс засал, дээд доод мөчид, гар сарвууны бичил мэс засал болон түнх, өвдөгний үе солих мэс засал зэрэг тусламж үйлчилгээг ерөнхий болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг хийж эхэллээ.

Мөн өвдөгний үений өвдөлттэй үйлчлүүлэгчдэдээ хэвтэн эмчлүүлэх, өвдөлт намдаалт, физик эмчилгээ буюу нөхөн сэргээх эмчилгээ зэрэг оношилгоо, эмчилгээг ЦОГЦООР нь хийж байна.

Хийгдэх тусламж үйлчилгээ:

  • Гипс (ердийн болон хөнгөн гипс, засалттай гипс)
  • Боолт
  • Оёдол (косметик болон энгийн оёдол)
  • Хугарал, мултрал засах (хамрын шинэ хугарал, хуруу, мөр, шагай, эрүү, хүүхдийн тохой хагас мултрал, түнхний мултрал)
  • Гар хурууны тасарсан шөрмөс залгах, өндөг нөхөх мэс ажилбар
  • Мөчдөд хийгдэх мэс засал (эгэм, атгаал, шуу богтос яс, сарвууны шивнүүр яс, дунд чөмөг, тойг, шаант болон тахилзуур яс, тавхай)
  • Хиймэл үе суулгах (түнх, өвдөгний протез)
  • Үений бүх төрлийн мэс засал, үрэвслийг цэвэрлэх, яс хусах
  • Ахиллын шөрмөс залгах, гар болон хөлийн хурууны нугалагч тэнийлгэгч шөрмөс залгах
  • Арьс болон зөөлөн эдийн дутмагшилтай шарх
  • Том болон бага хэмжээтэй Ganglion cyst авах мэс засал
  • Шарх угаах, цэвэрлэх, шархнаас гадны биет авах
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл