Таргалалттай xүүxдэд өгөх зөвлөмж

​Таргалалт гэж юу вэ?

Таргалалт гэдэг нь “энгийнээр” биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлнэ. Хүүхдийн таргалалтын онцлог нь тухайн насанд тохирох жин, өндрийн харьцаа алдагдаж биеийн бүтэц өөрчлөгдсөнөөр дотоод шүүрэл бодисын солилцоо, дотор эрхтний үйлийн хямралд эрт хүргэх эрсдэлтэй. Дэлхий дээр нийт 43 сая хүүxэд илүүдэл жинтэй байгаа нь 5 xүүxэд тутмын 1 нь гэсэн үг юм.

Таргалалтын шалтгаан юу вэ?

Дотоод буюу эргэшгүй xүчин зүйл- Энэ нь удамшлын болон генетикийн хүчин зүйлийн нөлөөгөөр дотоод шүүрлийн тогтолцооны хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх эмгэг таргалалт.

Гадаад буюу эргэх өөрчлөлтүүд- Амьдралын буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөн, унтаж амрах дэглэм зэргээс үүсэх энгийн таргалалт. Хэдийгээр “энгийн“ гэх боловч таргалалтаас үүсэх сөрөг үр дагавар нь харьцуулашгүй их юм.

Таргалалтаас үүсэх эмгэгүүд

  • Цусны даралт ихсэх
  • II дугаар хэлбэрийн чихрийн шижин
  • Тулгуур эрхтний эмгэгүүд
  • Зүрx судасны эмгэгүүд
  • Сэтгэл гутрал

Хэнд хандах вэ?

Хэрэв та хүүхдээ илүүдэл жинтэй, таргалалттай гэж санаа зовж байгаа бол хүүхдийн эмч болон хүүхдийн дотоод шүүрлийн эмчид эрт хандсанаар үүсэж болох эрсдэлүүдээс эрт сэргийлэх ач холбогдолтой. Мэргэжлийн эмч таны хүүхдийг үзэж, шаардлагатай шинжилгээ хийж оношилно. Үүний дараа таны хүүхдэд тохирох эмчилгээ зөвөлгөөг өгөх болно.

Танд зөвлөхөд “тураах”, “хоолны дуршил бууруулах” худалдааны эм бэлдмэлээс зайлсхийхийг сануулж байна. Энэ нь хүүхдийн биед тохиромжгүй, гаж нөлөө илрэх аюултай.

Таргалалттай холбоотой зөвлөмжүүд

Биеийн жингийн индекс- БЖИ

Таргалалтыг тодорхойлох энгийн арга нь биеийн жингийн индекс (БЖИ)-ээр тодорхойлох арга юм. БЖИ-ийг тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг, метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно. Хүүхдэд 2 наснаас хойш энэхүү аргаар үнэлж, гарсан үзүүлэлтийг өсөлтийн муруйд харьцуулж таргалалтын зэргийг тодорхойлно.

БЖИ = жин (кг)/өндөр2 (м)

Жишээ: 74 кг жинтэй, 155 см өндөр

БЖИ = 74 кг/ 1,55м х1,55м

БЖИ = 30.4

Биеийн жингийн үнэлгээ:

  • <18.5 туранхай
  • 18.5-24.9 хэвийн жин
  • 25.0-29.9 илүүдэл жинтэй
  • 30.0-34.9 Таргалалт I зэрэг
  • 35.0-39.9 Таргалалт II зэрэг
  • >40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.

Калори буюу илчлэг

Энэ нь 1 литр усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ буюу хүний бие 24 цагийн хугацаанд бодисын солилцоогоо хэвийн явуулахад шаардагдах энергийн хэмжээ юм. Хоногийн хэрэгцээт илчлэгийн хэмжээ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд уг хэмжээг мэдсэнээр хооллолтын дэглэмээ зөв тооцоолоход ач холбогдолтой үзүүлэлт юм.

Гэрлэн дохионы дэглэм (Traffic light diet)

Гэрлэн Дохионы Дэглэм-ийг Leonard Epstein болон түүний хамтрагчид гэр бүлд тулгуурласан хүүхдийн жингийн менежментд ашиглах зорилгоор боловсруулжээ.

  • Улаан- Xовор идэх хүнс- Илчлэг, тос, давс, чихрийн агууламж өндөр, эслэг зэрэг xүний биед xэрэгцээт найрлагаар бага xүнс. Энэ хэсгийн xүнснээс өдөр тутамдаа 20%-иас xэтрүүлэн хэрэглэж болохгүй. 
  • Шар- Бага идэх хүнс- Илчлэгээр баялаг, тос, давс, чихрийн агууламжтай боловч тохируулж идэх шаардлагатай xүнс. Шар гэрлийн xүнсийг сонгон идэхдээ ногоон хэсгийн xүнсээс давуулан идэж болохгүй. 
  • Ногоон- Илүү их идэх хүнс- Xэрэгцээт амин дэмээр баялаг, эслэг ихтэй, тос, давс/чихрийн агууламж бага xүнс. Өдрийн xэрэгцээний 50%-иас багагүй хэсгийг ногоон хэсгээс сонгон идэх xэрэгтэй.

Унталтын хугацаа ба дэлгэцийн цаг

Хүүхэд бүрийн насанд тохирох унталт, дэлгэцийн цагийн урт харилцан адилгүй байдаг бөгөөд сайн унтаж амрах нь илүүдэл жин, таргалалт үүсэхээс сэргийлдэг.

НАС УНТАХ ХУГАЦАА ДЭЛГЭЦИЙН ЦАГ
0-2 нас 12-18 цаг байхгүй
2-4 нас 11-14 цаг байхгүй
5-9 нас 11-14 цаг < 1цаг
10-14 нас 10-12 цаг 1-2 цаг
15-18 нас 10-12 цаг 1 цаг

 

Интермед эмнэлэгт Таргалалттай xүүxдэд зориулан 3 төрлийн багц шинжилгээ хийж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж xарна уу.

http://intermed.mn/service/uridchilan-sergiilekh-tuv

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл