Томуугийн вакцин хийж эхэллээ

Интермед эмнэлэг дээр 2018.08.31-ны Баасан гарагаас эхлэн Томуугийн вакцин хийгдэж эхэлнэ.

Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-15:30, Ням 09:00-13:30 цагийн хооронд вакцин хийнэ.

Вакцины нэр: GC FLU, өөрийн тариурт савлагдсан, том хүн ба хүүхдийн тунтай 3 цэнт вакцин

Үйлдвэрлэсэн газар: БНСУ, Green Cross Pharma

Найрлага: А хүрээний 2 омог, B хүрээний 2 омгийг агуулсан ба 2018-2019 оны ДЭМБ-аас баталсан найрлагатай.

  • an A/Michigan/45/2015 (H1N1)pdm09-like virus;
  • an A/Singapore/INFIMH-16-0019/2016 (H3N2)-like virus;
  • a B/Colorado/06/2017-like virus (B/Victoria/2/87 lineage); and
  • a B/Phuket/3073/2013-like virus (B/Yamagata/16/88 lineage

Вакцины тун: 0-6 сартай хүүхэд- хийхгүй, 6-35 сартай хүүхэд- 0.25мл тун, 36 сараас дээш хүүхэд болон насанд хүрэгч 0.5мл тун, төрсөн цагаасаа хойш огт ханиад хүрч байгаагүй болон томуугийн вакцин хийлгэж байгаагүй бол 1 сарын зайтай 2 тун хийлгэнэ. 

Үнэ: 1 тун 45,000 төгрөг

Нийтлэг асуултууд:

Хэдэн наснаас хийлгэж болох вэ? -6 сараас дээш настай хүн бүр хийлгэж болно. 6 сараас 3 настай хүүхэд хүүхдийн эмчид үзүүлсэний дараа вакцин хийлгэж болох эсэхийг шийдэх ба 6-35 сартай хүүхдүүд 0,25 мл буюу хүүхдийн тунгаар 1 сарын зайтай 2 тун хийлгэнэ. 3-аас дээш настай хүүхэд болон насанд хүрэгчид 0,5 мл тунгаар хийлгэнэ.


Хэр удаж дархлаа тогтох вэ? -Вакцин хийлгэснээс хойш  насанд хүрэгчид14 хоног, хүүхдэд 21 хоногт дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаална.


Жирэмсэн эсвэл хөхүүл хүн хийлгэж болох уу? -Болно. Энэхүү вакциныг хийлгэснээр таны биед томуугийн вирусын эсрэг тэмцэх эсрэг бие үүсч, улмаар урагт дамжин, та болон таны хүүхдийг уг халдвараас хэдэн сарын турш хамгаалах болно. Жирэмсний аль ч хугацаанд хийлгэж болох ба 10 дугаар сараас өмнө хийлгэхийг эмч зөвлөдөг. Мөн хөхний сүүгээр дамжин томуугаас сэргийлдэг.


Вакцин хийлгэсний дараа биед ямар өөрчлөлт гарах вэ?  -Тарилга хийлгэсэн газар бага зэрэг хөндүүрлэх, улайх, хавдах, толгой өвдөх, булчин өвдөх, бага зэрэг халуурах, дотор муухайрах, ядрах зэрэг шинж илэрч болно.


Ямар хүмүүс хийлгэх шаардлагатай вэ?  -ДЭМБ-аас дараах хүмүүс томуугийн эсрэг вакцинд зайлшгүй хамрагдах шаардлагатай гэж зөвөлдөг:

  • Хүүхэд (6-59 сартай)
  • 60-аас дээш настай
  • Уушги, зүрх судас, бөөр, элэг, цусны болон бодисын солилцооны архаг өвчтэй насанд хүрэгчид
  • Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд
  • Эмч болон эрүүл мэндийн ажилтнууд
  • Өндөр эрсдэлт бүлэгт хамаарах ажилчид түүний гэр бүлийнхэн

Вакцин хийлгэснээр ханиад хүрэхгүй гэсэн үг үү?  -Томуугийн вакцин хийлгээд огт ханиад хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Учир нь томуугийн вирус нь маш олон хэв шинж байгаа учраас дэлхий нийтээр хамгийн түгээмэл тохиолдож байгаа А хүрээний 2, В хүрээний 1 хэв шинжийг сонгож тухайн жилийн вакциныг үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ жил хамгийн хамгийн элбэг тархах магадлалтай уг найрлаганд орсон А хүрээний 2 вирусийн омог, В хүрээний 1 вирусийн омгийн эсрэг дархлаа тогтоно гэсэн үг юм.


Ямар хүмүүс томуугийн вацкин хийлгэж БОЛОХГҮЙ вэ?  

  • Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлаганд харшил өгч байсан хүмүүс
  • Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
  • 6-аас доош сартай хүүхдүүд

Дэлгэрэнгүй мэдээллийг Интермед Эмнэлгийн Фейсбүүк хуудаснаас болон 7701-1111 дугаараас авна уу.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл