Гэмтлийн дараа хэр хурдан мэс засал хийнэ, төдий чинээ хурдан эдгэрнэ

Эх сурвалж: Niislel Guide

“Интермед эмнэлэг гэмтлийн мэс заслын тасагтай болоод удаагүй байна. Ингээд бид тус эмнэлгийн гэмтэл согог засал, мэс заслын эмч А.Алтан-Одтой гэмтлийн тасгийн үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Тэрбээр 2011 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд эмнэлгийн салбарт долоо, гэмтлийн чиглэлээр сүүлийн 3,5 жил ажиллаж байна"

Гэмтлийн дараа хэр хурдан мэс засал хийнэ, төдий чинээ хурдан эдгэрнэ

-Интермед эмнэлэгт гэмтлийн мэс заслыг хэзээнээс, ямар чиглэлээр хийж эхэлсэн бэ?

-Эмнэлэг байгуулагдсанаас хойш гэмтлийн чиглэлээр яаралтай тусламж үзүүлж, хагалгаа хийдэггүй байсан. Харин энэ оны тавдугаар сард гэмтлийн эмчтэй болж, анхны тусламж, хэвтэн эмчлүүлэх тасгийг нээсэн юм. Ингээд дээд болон доод мөчдийн яс, булчин, шөрмөс, зөөлөн эдийн хагалгаа, өвдөг болон түнхний үе солих зэрэг гэмтлийн мэс заслуудыг амжилттай хийж байна

-Монголд хийгдэж буй энэ төрлийн мэс заслуудаас юугаар давуу вэ?

-Нэгдүгээрт, манайх ОУ-ын стандартын эмнэлэг учраас өвчтөн орж ирээд хэвтэн эмчлүүлээд гарах хүртэл стандартыг чандлан мөрдүүлдэг. Хоёрт, хагалгаа бүрэн вакуум, herbafilter /агаар шүүгч/-тэй орчинд хийгддэг учраас халдвар авах эрсдэл 99,99-иар бага. Тоног төхөөрөмжийн хувьд давуу тал нь дурангийн аппарат. Өмнө нь дурангийн аппаратаар хавдрын мэс засал хийгддэг байсан бол одоо гэмтлийн үндсэн хагалгаанууд хийгдэж байна.

-Гэмтлийн мэс заслын дараах эдгэрэлтийн байдал хэр байдаг вэ?

-Элэг шилжүүлэх суулгах, хавдрын хагалгаа, ходоод, уушигны хагалгаа зэрэг нь архаг явцтай өвчнөөс хүндрэл үүссэн тохиолдолд хийгддэг. Гэмтлийн мэс засал бол цочмог гэмтлийн эмчилгээний гол арга. Ужиг явцгүй учраас эдгэрэх хугацаа түргэн. Гэмтлийн дараа хэр хурдан мэс засал хийнэ, төдий чинээ хурдан эдгэрнэ гэсэн үг.

-Гэмтлийн мэс заслын тасагт шинээр эхлүүлэхээр төлөвлөж буй ажил бий юу?

-Дөрөвдүгээр улирлын эхээр Интермед эмнэлгийн дүрс оношлогооны тасаг, гэмтлийн мэс заслын тасаг, физик эмчилгээний тасгууд хамтарч оношилгоо, мэс засал, эмчилгээний дараах хөдөлгөөн засал, физик эмчилгээг цогцоор нь үзүүлэх “Өвдөгний үений өвдөлттэй өвчтөний менежмент”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн мөрний үеийн гэмтлийн мэс засалд дурангийн хагалгааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Интермед эмнэлгийн 7701-1111 утсаар авна уу.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл