Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Интермед эмнэлэг, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв хамтран “Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ- аюулгүй байдал”  сэдвээр үзүүлэх сургуулилалт зохион байгууллаа. 

Тус сургалтад дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хоолны эмч, халдвар судлаач зэрэг 50 гаруй хүн оролцсон байна.

Сургалтаар Интермед эмнэлгийн мэргэжилтнүүд “Хүүхдэд ээлтэй, аюулгүй эмнэлгийн орчин”, “Хүүхдийн эмчилгээний хоол үйлдвэрлэл”, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд “Хүүхдийн золгүй тохиолдлын үед үзүүлэх яаралтай тусламж”, “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж”, “Хүүхдийн амьсгалын зам, улаан хоолойд гадны биет орсон үед үзүүлэх анхны тусламж”, “Эм, химийн бодисын хордолтын үед үзүүлэх анхны тусламж” сэдвүүдээр үзүүлэх сургалт, видео танилцуулга хийгджээ.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл