Дурангийн тураах эмчилгээний тухай

Дурангийн тураах эмчилгээний тухай

Дурангийн тураах эмчилгээ нь амбулаторийн нөхцөлд хийгдэх мэс заслын бус ажилбар юм. Биеийн илүүдэл жинг эрчимтэй хасах эмчилгээ нь хувь хүний турах чин эрмэлзэл, зорилго, оролдлого зүтгэлийн зэрэгцээ бариатр эмч, хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл судлаач нар хамтарсан багийн ажиллагаагаар үр дүнд хүрдэг. Биеийн илүүдэл жин эрчимтэй хасах хөтөлбөрт Интермед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор сард 1 удаагийн үзлэг зөвлөгөө, биеийн жин болон эрүүл мэндэд гарч буй өөрчлөлтийг 12 сарын турш хянах хяналт багтсан.

Дурангаар ходоодонд бөмбөлөг байршуулах ажилбар нь бага идэх, хоолын дуршил бууруулах замаар тураах нөлөөтэй. Эмчилгээний явцад дараах өөрчлөлт биед гардаг. Үүнд:

  • Ходоод хоосорч сулран, хоол юүлэгдэх хугацаа удааширна.
  • Ходоодны эзэлхүүн багасна.
  • Ходоодны хананд механик даралтын цочруул нь тархинд цатгалан мэдрэмж үүсгэнэ.

Ходоодонд байршуулах Spatz баллон- бөмбөлгийн тухай

Бөмбөлгийн анхны загварыг 25 жилийн өмнө бүтээсэн бөгөөд дэлхийн 80-аад оронд амжилттай хэрэглэж байна. Дурангийн тусламжтайгаар Spatz баллон-бөмбөлгийг ходоодонд байршуулж, 6-12 сарын дараа буцаан авдаг. Бөмбөлөг нь зөөлөн гөлгөр гадаргуутай, бөөрөнхий, хоол болон шингэн уух юманд гэмтэхгүй, бат бөх, биед харшил гаж нөлөөгүй силикон материалаар хийгдсэн. 400-500 мл давсны уусмал агуулах багтаамжтай, хэмжээг нь хүндээ тааруулан дахин тохируулах боломжтой байдаг.

Дурангийн тураах эмчилгээний үе шат

Дасан зохицох. Эхний өдрөөс эхний 1 сар хүртэл. Ажилбарын дараа бие махбод болон сэтгэлзүйн хувьд дасан зохицох үе. Үйлчлүүлэгч эхний 2 долоо хоногт маш эрчимтэйгээр жин хасаж эхэлдэг.

Жин эрчимтэй хасах үе. 2- 4 сар. Биеийн жин тогтвортой хасагдаж, үйлчлүүлэгч урам зориг орж, цаашид үргэлжлүүлэн турах хүсэл нэмэгддэг. Хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөнийг эрчимжүүлэх хэрэгтэй.

 

Амьдралын шинэ хэв маяг. 4-6 сар. Эмчилгээний 6 дахь сард ходоодонд байршуулсан бөмбөлгийг авах үеэс биеийн жин хасагдах эрчим буурах хэдий ч тогтвортой хасагдсаар байна. Биеийн жингээ хасах, жин барих, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөний талаарх амьдралын шинэ хэв маягтай болно.

Эрүүл амьдрахуй. Ходоодонд байршуулсан бөмбөлгийг авснаас хойших 6 сарын хугацаа бол эрүүл амьдралын хэв маягийг тогтвортой хэвшүүлэх нэн чухал үе юм. Биеийн жин эрчимтэй хассан амжилтыг бататгаж, урт хугацааны зорилгодоо хүрэхэд тураах эмчилгээний багийн хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, эмч мэргэжилтнүүд танд тусална.

Дурангийн тураах эмчилгээг сонгох нь

Аливаа эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний тухай, болзошгүй эрсдэл, эмчилгээний үр дүн, ажилбарт бэлтгэх, хооллолт зэрэг санаа зовоох олон асуудалтай үйлчлүүлэгч тулгардаг. Сэтгэл санааны таагүй байдал нь айдас эргэлзээ үүсгэдэг. Энэ бол хүн бүрт тохиолдох хэвийн үзэгдэл юм.

Таны хийлгэж буй дурангийн тураах ажилбарын дараа дасан зохицох тодорхой хугацаа шаардагдана. Энэ дасан зохицох үе нь ажилбарын дөнгөж өмнө эсвэл ажилбарын дараах эхний 1-2 долоо хоногт үргэлжилнэ. Дотор муухайрах, аюулхайд эмзэглэх зовиур аажмаар арилж, биеийн жин хасагдаж эхлэхэд зовиур шаналгаа болон эргэлзээ алга болдог.

Эмнэлгийн бүхий л ажилбарууд ямарваа нэгэн эрсдэлтэй байдаг учир аливаа эрсдлийн талаар зохих мэдлэгтэй байх нь зүйтэй. Эмчилгээний ажилбарын сонголт, болзошгүй эрсдлийн талаар гэр бүлтэйгээ сайтар зөвлөлдөх нь чухал.

Дурангийн тураах эмчилгээний ажилбар сонгох болсон олон шалтгаан танд байгаа ч хамгийн гол нь таны эрүүл мэндийн эрсдэл буурч, амьдралын чанар сайжрах юм. Иймд биеийн жингээ хасах зорилго тавьж, энэхүү ажилбарыг сонгосондоо та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Тураах эмчилгээний дурангийн ажилбар нь аюулгүй, найдвартай, мэсийн бус тураах арга болох нь туршилтаар нотлогдсон шинэлэг үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 дугаарт залган лавлана уу.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл