JCI стандартын тухай ээлжит сургалт боллоо

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр Интермед эмнэлэг нь ээлжит олон улсын JCI магадлан итгэмжлэлийн стандартуудын талаарх семинараа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар "Эмнэлэг доторхи яаралтай тусламжийн зохион байгуулалт" сэдвээр тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Сувилахуй эрхэлсэн захирал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч нар болон ахлах сувилагч нар илтгэл тавин, Интермед эмнэлэгт нэвтрүүлсэн өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.

Сургалтад xот, аймаг сумдын эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 200 гаран төлөөлөгчид идэвхтэй оролцон, семинарын төгсгөлд манай улсын баруун хязгаарын Хөвсгөл, Завхан болон бусад аймгуудаас ирсэн төлөөлөгчид эмнэлэгтэй танилцсан байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл