Шинэ технологийн генийн шинжилгээ, хүнд хортой металлын болон шим тэжээлийн нарийн шинжилгээг эх нутагтаа хийлгэх боломжтой боллоо

Эх сурвалж: iKon.mn

Интермед эмнэлэг БНСУ-ын Чаум эмнэлэг болон Openbay компанитай гурван талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Интермед эмнэлэг нь БНСУ-ын Чаум эмнэлэг болон Openbay компанитай гурван талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай үйлчлүүлэгчид Интермед эмнэлгээр дамжуулан манай улсад хийгддэггүй шинэ технологийн генийн шинжилгээ, хүнд хортой металлын болон шим тэжээлийн нарийн шинжилгээг эх нутагтаа хийлгэж зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм.

Тухайлбал, та үсний ширхэгээ шинжилгээнд өгч өөрийн бие дэх хортой хүнд метал болон шим тэжээлийн дутагдлыг илрүүлэх боломжтой бол завжны хусмын шинжилгээгээр өвчлөх боломжтой хорт хавдрын эрсдэлээ тооцоолуулж, улмаар өөрийн амьдралын хэвшил, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, арьс арчилгаа зэргийг хүний генийн мэдээлэлд үндэслэн зөвлөгөө авах боломж бүрдэх юм.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл