Манайх ходоодны хавдрын дурангийн мэс заслыг дэлхий стандартаар хийдэг

Эх сурвалж: iToim

Ц.Энх-Амгалан: Манайх ходоодны хавдрын дурангийн мэс заслыг дэлхий стандартаар хийдэг

“Интермед" эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энх- Амгалантай ходоодны хорт хавдрын өвчлөл болон эмчилгээний талаар ярилцлаа.

-Монгол Улсын хувьд ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг гэсэн статистик байдаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байгаа гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс цөөн хүн амтай. Жилд ходоодны хорт хавдрын 1000 орчим тохиолдол бүртгэгддэг. Цаана нь бүртгэгдээгүй багахан хэсэг байхыг үгүйсгэхгүй. Гэтэл манай урд хөршид жилд 350-400 мянган хүн шинээр ходоодны хорт хавдартай гэж оношлогддог. Манай улсын хувьд өвчлөл ихтэй оронтой харьцуулахад өвчлөлгүй юм шиг харагдах хэрнээ 100 мянган хүнд ногдох аргачлалаар тооцохоор хамгийн өндөр өвчлөлтэй орны тоонд орж, эхний нэг, хоёрт Өмнөд Солонгос улстай зэрэгцэж байна. Монгол Улс жилд мянгахан тохиолдлыг эрт илрүүлж чаддаггүй учраас ходоодны хавдраар шинээр өвдсөн өвчтөнүүд хожуу үе шатанд оношлогдоод, оношлогдсоныхоо дараа нэг жилийн дотор нас бардаг тохиолдлоор дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Нас баралтын шалтгаан нь Монголын эмнэлгүүд, эмч нар эмчилж чадахгүйдээ байгаа юм огт биш. Иргэд маань эмнэлэгт хандаж, оношилгоо хийлгэдэггүй, үүнээсээ болж төгс эмчлэгдэх боломжоо алдчихаад ирдэг. Ходоодны хорт хавдрыг эхний нэг, хоёрдугаар үе шатанд нь барьж авч эмчилж чадвал хамгийн сайн үр дүн гардаг. Эрт оношлогдсоноор таван жилээс илүү амьдрах боломж нь 90-иэс дээш хувь болдог. Энэ нь өвчнөө мартаад, эдгэрч хэвийн амьдрах боломжтой болно гэсэн үг. Гэтэл гуравдугаар үе рүүгээ орчихвол 5 жил амьдрах боломж 50-иас доош хувь руу ордог. Дөрөвдүгээр үед илүү хүнд болох нь ойлгомжтой. Тиймээс хамгийн чухал зүйл бол эрт үед нь илрүүлэх ёстой.

-Монголчуудын хувьд хорт хавдар тусч байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Монголчууд бидний дунд тохиолдож байгаа ходоодны хорт хавдарт онцлог шинж байна. Манайх Зүүн Азид багтдаг. Зүүн Азийн орнууд болох Хятад, Япон, Солонгост ходоодны гарах хэсгийн хавдар давамгайлдаг. Харин Монгол Улсад ходоодны дээд хэсгийн буюу амсар хэсгийн хавдар илүү давамгайлж байна. Н