П.Наранхүү охины хагалгаа амжилттай боллоо

П.Наранхүү охины хагалгаа амжилттай боллоо

Интермед эмнэлэг болон БНСУ-ын Анам эмнэлэг хамтран төрөлхийн нурууны гажигтай, 16 настай П.Наранхүү охинд үнэ төлбөргүй мэс засал хийсэн бөгөөд хагалгаа амжилттай болж охины биеийн байдал сайн байгаа мэдээ ирлээ.

Мэс заслыг БНСУ-ын Анам эмнэлгийн Гэмтлийн мэс заслын Профессор Пак Си Ён гардан хийсэн бөгөөд мэс заслын дараа охин ээжийн хамт физик эмчилгээ хийлгэж байгаа юм.

Охины ах П.Сугар: “Сайн байцгаана уу? Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн INTERMED эмнэлгийн захиргааны алба, нийт ажилчид, солонгос дахь АНАМ эмнэлэгтэй хамтарч хайртай дүү П.Наранхүүг минь хэцүү ѳвчнѳѳс нь салахад бүхий л талаараа туслаж дэмжсэнд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Олон олон хүнд буян болж ажилладаг танай хамт олноор бахархаад ханахгүй нь. Та бүхнийхээ ажил үйлст амжилт хүсье! Улам эрч хүчээр дүүрэн шинэ оноо угтаарай сайхан хамт олон минь П.Наранхүүгийн гэр бүлээс” гэсэн мэндчилгээ ирүүлснийг энд дуулгахад таатай байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл