Эхээс урагт дамжих гепатит B-ын халдварын эрсдлийг үнэлэх судалгааны ажил эхэллээ

Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Эм Импекс Концерн ХХК-тай хамтран "Эхээс урагт дамжих гепатит B-ын халдварын эрсдлийг үнэлэх олон төвт судалгааны ажил"-ыг эхлүүлээд байна.

Энэхүү судалгааны ажил нь Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг дэмжиж Монгол улсад Б вирусын халдвартай ээжээс урагт дамжих эрдслийн судалгааг хийх, Ази Номхон далайн улс орны тусламж үйлчилгээний чиг баримжааг шийдэх нотолгоонд суурилсан тоо баримтыг гаргах, ДЭМБ-аас 2018 онд гаргасан халдварын тархалтыг зогсоох зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, өндөр нотолгоот эмнэлзүйн судалгааны ажлыг олон төвт судалгааны хүрээнд хийснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амын өвөрмөц бүлэгт хүргэх цаашлаад эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдлийг бууруулж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.

2019-2020 онд явагдах судалгааны ажилд HBsAg илэрсэн 110 эх, 110 хүүхэд хамрагдах ба судалгаа Интермед эмнэлэг, ХӨСҮТ, БЗД, ХУД болон СХД-ийн Эрүүл мэндийн төв дээр явагдана.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл