Хилийн чанадад эрсдэлд орсон иргэнийг эмнэлгийн нүүлгэн шилжүүлэг хийн авчирлаа

Хилийн чанадад эрсдэлд орсон иргэнийг эмнэлгийн нүүлгэн шилжүүлэг хийн авчирлаа

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл Мэндийн Яам, Биеийн Тамир Спортын Газар, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Xүннү Эйр ХХК болон Интермед эмнэлэг хамтран ОХУ-ын Сахалинск мужаас зүрх, амьсгалын аппаратын байнгын дэмжлэгтэй өвчтөнг тусгай үүргийн нислэгээр эмнэлгийн нүүлгэн шилжүүлэг хийн авчирсан билээ.

Хилийн чанадад эрсдэлд орсон Монгол улсын иргэнийг эх орондоо авч ирэх хариуцлагатай ажлыг амжилттай зохион байгуулж нийгмийн хариуцлагын үүднээс эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг гүйцэтгэснийг үнэлж Интермед эмнэлгийн хамт олонд Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газраас Талархал илэрхийллээ.

 

 

 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл