Интермед эмнэлэг “Excellence in Healthcare Forbes” шагнал хүртлээ

“Excellence in Healthcare Forbes” шагнал хүртлээ

Дэлхийн бизнесийн ертөнцөд тэргүүлэгч “Forbes Mongolia” сэтгүүл 7 жилийн ойгоо тохиолдуулан Монголын эдийн засгийн салбаруудад тэргүүлэгч компани, бизнес эрхлэгчдийг шалгаруулах, шинээр гарч ирж буй хүчтэй тоглогчдыг таниулах, тэдгээрийн амжилт, ажил хэргийг нийтэд харуулах зорилгоор “Forbes Mongolia Awards 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнээс Интермед эмнэлэг “Excellence in Healthcare” өргөмжлөл xүртсэн байна.

Forbes Mongolia сэтгүүл Монголын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрэмбэлэхдээ эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд болох орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байдал, хүчин чадал, эмч ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тухайн байгууллагын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, мөн орон тоо, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо, тэдгээрийн эмчлэгдсэн байдал зэргийг харгалзан жагсаажээ.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл