Гарын ариун цэврийн өдөрлөг боллоо

Гарын ариун цэврийн өдөрлөг боллоо

Дэлхий дахинд жил бүр тав хүртэлх насны 3.5 сая хүүхэд бохир гарын халдвар авч суулгалт болон амьсгалын замын халдварт өвчний улмаас нас барж байна гэсэн статистик мэдээ байдаг.

Хүний биед өвчин үүсгэж байгаа нянгийн 90% орчим нь бохир гараар дамждаг байна. Гэдэсний халдварт өвчнийг үүсгэдэг нянгууд нь хурууны салаа, хумсны завсарт хамгийн их байдаг. Гарын хумсны завсар нянгийн 95% нь байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс Гарын эрүүл ахуйг сахих нь халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.

Интермед эмнэлэг тус өдрийг тохиолдуулан үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилтнууддаа зориулан гарын ариун цэврийн өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр гарын ариун цэврийг хэрхэн сахих тухай сургалт, үзүүлэн, видео, асуулт хариултын тэмцээн зохиогдсон байна. Түүнчлэн гарын эрүүл ахуйн сургалтыг улсын 1 цэцэрлэг, 2 сургуулийн сурагчдад заажээ.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл