Интермед эмнэлэг нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр тодорлоо

Монголын татварын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Интермед эмнэлгийг "Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж"-ээр шалгаруулж өргөмжиллөө. Манай эмнэлэг 2018 онд улсад 3.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж, шимтгэл төлснөөс 1.5 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын шимтгэлд төлж, Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсан байна.

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 2019 оны 5-р сарын 21-нд Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуй эрхлэгч иргэн, компанийн дийлэнх олонх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг. Энэ онд нийслэл анх удаагаа татвар төлөгч иргэнд зориулсан төсвийн гарын авлагыг хэвлэж гаргахад бэлэн болгосон. Ингэснээр нийслэлийн төсвийг хэн бүрдүүлдэг, хэдэн төгрөг хаанаас орж ирдэг, юунд зарцуулагддаг, тэр нь үр бүтээлтэй байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэдгийг онцолж хэлсэн юм.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл