Тамхинаас гарах зөвлөгөө

Тамхинаас гарах зөвлөгөө

Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх тасгийн эмч Ч.Нурмаамаагийн бэлдсэн зөвлөгөөг хүргэж байна.

Тамхи гэж юу вэ?

Татах, үнэрлэх, зажилж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан мансууруулах, донтуулах нөлөөтэй ургамал юм.

1 ширхэг тамхинд 7000 гаруй химийн нэгдэл, зуу зуун хорт бодис, 70 орчим хорт хавдар үүсгэх нөлөөтэй нэгдэл агуулагддаг.

  • Тамхи татдаг 2 хүний 1 нь тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг.
  • Тамхитай холбоотой өвчлөлөөр 6 секунд тутамд нэг хүн нас бардаг.
  • Дэлхийд жилд 600000 гаруй тамхи татдаггүй хүн дам тамхидалтаас болж нас бардаг. Үүний 1/3 нь хүүхдүүд байдаг.
  • Тамхи таны идэвхитэй амьдралын 10-15 жилийг авч оддог.
  • Тамхи нь олон төрлийн хавдар болон архаг өвчний шалтгаан болдог. Нас баралтын 87%, эрүүл мэндэд зарцуулах мөнгөний 83% нь тамхинаас үүдэлтэйг санаарай.

Тамхинаас гарах 3 үе шат байдаг.

  • 1. Тамхинаас гарахад бэлдэх
  • 2. Тамхиа хаях
  • 3.Тамхи татахгүй чигээрээ үлдэх

1-р шат: Тамхинаас гарахад бэлдэх

Тамхи татах бүр таны эрүүл мэндийг гэмтээж байдаг, Аль болох эрт тамхинаас гарах тусам таны эрүүл сэндэд сайн.

Та тамхинаас гарахад бэлэн үү? Та яагаад одоо хүртэл тамхи татаж байгаагаа эргэцүүлэн бод!. Та доорх жагсаалтаас алинд нь хамаарч байна вэ?

Надад тамхинаас гарах сэтгэлийн тэнхээ байхгүй: Сэтгэлийн тэнхээ нь ямар нэгэн зүйлийг үнэн голоосоо хүсэж байгааг хэлнэ. Та тамхинаас гарахыг хүсэж байна уу? гээд өөрөөсөө асуугаарай, Хэрэв тийм бол УРАГШАА!

Тамхинаас гарсны дараа таагүй шинж тэмдгүүд илрэх байх гэж санаа зовж байна: Тамхинаас гарсны дараа зарим хүмүүст таагүй шинж тэмдгүүд илэрч болно. Эдгээр шинж тэмдэг нь тамхины хор нөлөөнөөс таны бие ангижирч, нөхөн сэргээгдэж байгаа сайны илрэл. Никотин орлуулах эмчилгээ хийж болно.

Тамхи татах нь стресс тайлахад минь тусалдаг. Стресс тайлахад дасгал хөдөлгөөн тус болно. Мөн шинэ хобби сонирхдог зүйлүүдтэй болох хэрэгтэй.

Тамхинаас гарахад хэтэрхий оройтсон, биед маань аль хэдийн гэмтэл учирсан байгаа: Тамхинаас гарахад хэзээ ч оройтдоггүй, Тамхинаас гарсан эхний өдрөөс л таньд ашиг тусаа өгч эхэлнэ.

Одоо гарах боломжгүй үе: Хэзээ нэгэн цагт тамхинаас гарах цаг болсон гэж бодож магадгүй, Өөдрөг байгаарай!

Тамхинаас гарахыг хүсэх нь хамгийн гол зүйл юм. Тамхинаас гарахыг хүсч, шийдсэн бол гарах өдрөө товлоод түүндээ хүрэх хэрэгтэй.

Тамхинаас гарахын сайн муу талуудыг харьцуулаарай. Мөн Тамхи татахаас юу нь таалагддаг болон яагаал гарах хүсэлтэй байгаагаа бичиж жагсаалт гаргах нь зарим хүмүүст хэрэг болдог. Яагаад тамхинаас гарч байгаагаа өөртөө сануулж байхын тулд энэхүү жагсаалтай гарын дор ойрхон байлгаарай.

2-р шат Тамхиа хаях

Тамхинаас гарах өдрөө товлох

Миний тамхинаас гарах өдөр: Өдрийн хэвшмэл байдлаа өөрчилж тамхи татмаар санагдуулдаг байдлаас зайлсхийх. Хэрэв тамхи татмаар санагдвал дараах зөвлөгөөнүүдээс хэрэгжүүлээд үзүүрэй!

  • Хоол идсэний дараа тамхи татмаар санагддаг бол сахаргүй бохь зажилж болно.
  • Хүнтэй яррилцаж эсвэл утсаар ярьж байхдаа тамхи бариад хэвшсэн бол орлуулаад өөр зүйл /бал, үзэг, стресс тайлдаг бөмбөг/ орлуулан барьж болно.
  • Согтууруулах ундаа уухдаа болгоомжтой бай! –хундага уусан ч таны тамхинаас гарч байгааг мартуулж болно.
  • Тамхи татмаар санагдсан үедээ ус, жимсний шүүс уух эсвэл жимс идээрэй. Энэ нь амтлах мэдрэмжийг өөрчилж тамхи татах дурыг багасгадаг. Тамхи татах дур зөвхөн 3-5 минут л үргэлжилдэг.
  • Никотин орлуулах болон бусад эмчилгээ тамхинаас гарах боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг.

Тамхи татах дуршилтай тэмцэх 6 З-ийн зарчим

  • Зарлах
  • Зайлсхийх
  • Зөв амьсгалах
  • Завгүй байх
  • Зөвхөн ус уух
  • Залбирах

Тамхинаас гарсны дараах таагүй шинж тэмдгүүд:

Тамхинаас гарахад энэ шинжүүд бүх хүнд илрэхгүй, зарим хүмүүст л илэрдэг. Энэ нь тамхины хор нөлөөнөөс таны бие ангижирч, нөхөн сэргээгдэж байгаа сайны илрэл байдаг. Таны бие тамхи татахгүй байгаад дасан зохицож эхлэх үед эдгээр нь арилж эхэлнэ. Доорх шинж тэмдгүүд нь хэвийн үзэгдэл юм.

  • Тамхи татахыг маш ихээр хүсэх
  • Юманд хэт мэдрэг болох
  • Илүү ихээр өлсөх мэдрэмж төрөх
  • Ханиалгалт нэмэгдэх болон цэр гарах
  • Гар, хөлийн үзүүр эрвэгнэх
  • Толгой эргэх эсхүл толгой дүүрэх
  • Анхаарал төвлөрөл сулрах
  • Нойр өөрчлөгдөх

Тамхинаас болж эрүүл мэндийн хувьд олон ноцтой асуудлууд үүсдэг хэдий ч олонх тамхичид тамхинаас гарахаар жин нэмэгдэнэ гэж айдаг. Тамхинаас гарахдаа жингээ барих боломжтой. Тамхинаас гарсны дараа зарим хүмүүс жин нэмдэг бол заримынх нь жин нэмэгддэггүй, жингээ хасах ч тохиолдол байдаг. Тамхинаас гараад жин нэмвэл тамхиа үргэлжлүүлэн битгий татаарай. Тамхи ямар эрсдэлд хзргэдгийг санаарай.Таныг уушиг зүрхний өвчнөөр болон хорт хавдраар өвчлүүлэх эрсдэлд хүргэх нь түр зуурын жин нэмэхээс илүү.

Хөдөлгөөний идэвхиэ нэмэгдүүлэх

  • Хэрэв та тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй бол аажмаар эхлэх, Долоо хоногт 3-4 удаа 10-15 минутаар дасгал хийх, Өдөрт 30 минут хийх дасгалыг 2 -3 хувааж хийж болно
  • Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх, Бага зэрэг хөлөргөдөг, дасгал хийж байхдаа хүнтэй ярилцаж болхуйц дунд зэргийн эрчимтэй, дасгал хөдөлгөөнөөс эхлэх
  • Өөртөө таалагдсан спорт сонгох – Энэ нь удаан хугацаанд хичээллэхэд тусална.Найз нартайгаа алхах, усанд сэлэх, дуггй унах, бүжгийн хичээлд явах гэх мэт
  • Өдөр тутмын амьдралын хэв маягаа хөдөлгөөнтэй болгох. Ажил гэр, дэлгүүр рүү явган явах, цахилгаан шатаар явахын оронд шатаар алхах
  • Хэрвээ хөдөлгөөн нэмэгдэхэд эрсдэл үүсч болзошгүй эрүүл мэндийн асуудалтай бол эмчээс зөвлөгөө аваарай.

3-р үе шат : Тамхи татахгүй чигээрээ үлдэх

Хийж болох зүйлс:

  • Өөдрөг бай, Ядраад болимоор санагдвал яагаад тамхинаас гарснаа, энэ хүртэл явснаа эргээд санаарай. Шийдвэртэй бай! Татах дур хүсэл аяндаа арилна.
  • Өөрийгөө завгүй байлга. Хийх зүйлээ олж ядсан, залхуу хүрсэн үед тамхи татах нь чухал санагдах талтай.
  • Хөдөлгөөний идэвхиэ нэмэх, Бага ч гэсэн алхах нь таньд эрч хүч өгч, таны мэтгэл санааг өөр тийш чиглүүлэхэд тустай.
  • Мөнгөө хэмнээд өөрийгөө урамшуул! Кино театр явах, ном, CD худалдан авах гэх мэтээр
  • Согтууруулах ундаа уухдаа болгоомжтой байгаарай, Зорилгодоо хүрэхэд тань саад болж болно.

Хийж болохгүй зүйлс:

  • “Нэгийг татахад зүгээр дээ” гэж битгий бодоорой!
  • Нэгийг татахад дахин татах хүсэл бүр их төрнө. Битгий бууж өгөөрэй, Найз нар чинь татаж байсан ч гэсэн.
  • Хэрвээ тамхинд эргээд орвол анх гарсан шалтгаануудаа эргэн бодоод дахиад эхлээрэй. ТА ЧАДНА!

Тамхинаас гарахад гэр бүл, найз нөхдийн туслалцаа. Та гэр бүл, найз нөхдөөсөө тамхинаас гарахад туслалцаа хүсэхдээ бусдыг тамхинаас гар гэж шахаж болохгүй.

  • Та тамхинаас гарахыг хүссэнтэй адил тэд ч өөрсдөө хүсч, шийдтэр гаргах ёстой.
  • Эерэгээр нөлөөлж урам, дэм өгч болно. Үглэх, янших нь тусламж дэмжлэг болдоггүй
  • Тэд бусад тамхичдыг таны ойр орчимд тамхи татуулахгүй байх дээр анхаарч болно. Мөн тамхигүй орчныг хүлээн зөвшөөрөх, алхах, бүжгийн хичээлд явах, зэрэг бусад зүйлүүд дээр дэмжих
  • Тэд тамхинаас гарах хөтөлбөр аргуудын талаар мэдээлэл өгч болно.
  • Тэд таныг сайшааж, урамшуулж болно.

Никотин орлуулах эмийн болон эмийн бус арга

Тамхи татах нь донтуулдаг учир тамхинаас гарахад хэцүү байх магадлалтай. Хэрэв таньд хэцүү санагдвал Интермед эмнэлгийн эмч нартай уулзаж туслалцаа авч болно.

Никотин орлуулах эмчилгээ, эм нь тамхи татах хүслийг багасгаж, тамхинаас гарах боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг. Энэ нь ид шидтэй эмчилгээ биш ч тамхинаас гарсны дараах шинж тэмдгүүдийн багасгадаг.

Никотийн орлуулах эмчилгээ болон эмийн төрөл

  • Никотинтой наалт
  • Никотинтой бохь
  • Никотинтой гаа
  • Никотинтой цацлага
  • Никотинтой шахмал
  • Табекс эм

Эдгээр эмчилгээний тун болон үргэлжлэх хугааны талаар эмч, эм зүйч нараас зөвлөгөө аваарай!

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл